Posts

Цэцэг болгон адилгүй

Улаан сарнай, ягаан сарнай, бадамлянхуа гээд олон төрлийн цэцгүүд байдаг. Бүгд өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй, цаанаа л нэг юм хэлэх гээд байгаа юм шиг, мөн арчлах арга нь ч ялимгүй өөр байдаг. Зарим цэцгүүдийг байнга арчилж тордож байхгүй бол дорхноо үхдэг бол зарим цэцгүүдийг гадаа байлгаж зөнд нь орхиход дэлбээлж улам сайхан ургасан байдаг. Надад сүүлд авсан цэцэг минь их зүйл бодогдуулсан. Би түүнийг усалж, наранд гаргаж тависан ч заримдаа өөрийн эрхгүй завгүй болоход цэцэгээ услахаа мартдаг байв. За одоо үхсэн байхдаа, ахиад ургахгүй байхдаа хэмээн бодоод жоохон услахад л буцаад ургаад ирэв. Цаанаасаа л нэг тэмцэгч, жоохон зүйл дээр ч эргээд сэргээд ирж байна хэмээн бодогдууллаа. Хэд хоног байхгүй байх үеэр минь бүр хэцүүдсэн байхдаа хэмээн бодоод ирэхэд бүр юу ч үгүй гандсан байв. Тэгэхээр нь гадаа бороонд тавиад орхиод хэд хоногийн дараа эргээд харахад урьд өмнө байгаагүйгээрээ бүр цэцэглэн дэлбээлсэн байв. Хараад л сайхан болох шиг. Цэцэг ч гэсэн заавал тордож асралгүйгээр, ба...

Working in Japan as a foreigner

I started working in Japan about a year ago and it seemed really nice at first. They will teach you and support you, but as time passes you start feeling the pressure they put on you. Claiming that you are the one of the team and try not to bother others. You are not allowed to make mistakes and begin to afraid making mistakes. Then realizes that the best way is to stuck to the current way and not taking new steps because you do not want more risks. Mistakes can be made anywhere and anytime and it helps you to become better than yesterday. But here mistakes come with big responsibility and you make burden to others. Therefore others blame you for that and you do not want to be blamed. This is the reason why it is hard to be creative in japan. Why blaming others and not understand them, this is the biggest issue. Why not supporting them, rather than blaming them...

Ингээд л өдөр хоногууд урсаад байдаг байх

Ажилд орсоноор хойш жил өнгөрчээ. Яг л давтагдсан бичлэг шиг хэрнээ, сурах сургах зүйлтэй өнгөрсөн өдрүүдээр дүүрэн. Тэр дунд  За энийг л дуусгачихав л  Энэ одоо юу вэ  Би одоо юугаа хийгээд байна вэ  Ахиад л гэж өөртөө өөртөөгөө ярисаар жил өнгөрчихлөө. Тэр дунд бас мэдэрсэн, ойлгосон зүйл ч гэсэн байсан болохоор бас үр бүтээлгүй гэж хэлмээргүй байна. Тэгээд бодлоо, амьдрал ингээд л өнгөрчихдөг байх даа. Нэг мэдэхэд хөгшрөөд явах цаг болчихсон байдаг байхдаа. Би үргэлж боддог, өөрөөсөө асуудаг. Тэр үед тэр хүн юу гэж бодож байсан бол гэж. Ингээд л цаг болчихож гэж бодсон байхдаа. Үгүй ээ тэр үед бас өөрийгөө биш бас намайг бодсон. Тэрийг бол хэзээ ч мартахгүй. Тэр үед л өөрийгөө ямар үнэ цэнэтэй хүн болох бас өөрийгөө хайрлаж сурна гэж зүрхэлсэн. Өөрийгөө хайрлаж байж л хүн эргээд хүнийг хайрлаж чадна. Өөдгүй зантай хүмүүсийг өөдгүй зантай хүмүүс л бий болгосон байдаг. Бид яалт ч үгүй нийгмийн амьтан болох дэргэдэх орчинд байгаа хүмүүсээ дагаад тэдгээр хүмүү...

Хэрхэн сайхан амьдралтай болох вэ (Судалгаанд үндэслэн бичив)

Image
Хэрхэн аз жаргалтай болох, үр бүтээлтэй ажиллах, хайр дурлалын харилцаагаа дээшлүүлэх талаар зөндөө сайн зөвлөгөө байдаг. Гэхдээ хэрхэн бүхэл амьдралаа дээшлүүлэх талаарх зөвлөгөөнүүд олон зүйлийг тунгаасны эцэст бичигдсэн байх хэрэгтэй. Тэгэхийн тулд нилээд олон хүмүүсийг амьдралынх нь туршид дагаж суралцах хэрэгтэй болно. Аз болоход зарим хүмүүс даган суралцсан байна!!! Насанд хүрэгчдийн хөгжлийн судалгааны талаар гурван том судалгаа хийгдсэн ба түүнд оролцогчдыг бага наснаасаа өтөл нас хүртэл судалгаанд хамрагдсан оролцсон байна. Судалгаа нэг. Сайхан өтлөх. Насанд хүрэгчдийн хөгжлийн судалгаа нь эрүүл хүмүүс дээр илүүтэйгээр тулгуурлан судалгаагаа хийсэн бөгөөд эмийн хэрэглээний талаар хомс мэдээлэлтэй. 60-с 80 жил гурван эрэгтэй, эмэгтэй бүлэгт судалгаандаа хамруулжээ. Нэгт, дэлхий дээрх оюун санаа олон бие махбодийн талаар хийгдсэн хамгийн удаан явагдсан судалгаа болох 1920-д онд мэндэлсэн 268 Харвардын их сургууль төгсөгчид юм. Хоёрт, 1930-д онд төрсөн доод давхаргийн 45...

Uurinhuu erin zuund turj chadaagui humuust

Nadad hen buhnees iluu chadvartai uhaantai humuus Nudee aniad chihee taglaad yavj baidagt ni setgel shimshirdeg Nadad ted zuger l erin zuunaasaa turuuleed turchihsun humuus shig sanagddag Ene zuunii humuus haramsaltai ni ted nariig hicheegeed ch oilgoj chadahgui Ene yertuncuus uur yug ch medehgui humuus bolohoor Ene zuunii humuus dergedeh hunee shuumjlehees, demjeed yavah uhaan bhgui Ter zuunii humuus tedend horogdon nudee l anin yu ch ogt duugarahgui Ene zuunii huniig buteeseen niigemd ter zuunii hunii talaar oigolt bhgui Ter zuunii humuus tuniig zuvshuruus uur argagui tul tedendee chimeegui l horogdono

September

Dear september, I have decided to track myself this september, since adulthood is all about conttolling yourself after knowing yourself better. And I have agreed to write more and allowing myslef to express my opinion. Please keep in mind that it is solely my opinion and no offense to others. Don’t take it too seriuosly. Verr looking forward to keep updating you and have a wonderful septermber you dear readers! Sincerely, Ichko Almighty

Яасан гэнэ ээ

Архи ууж л зориг ороод яриа дэлгэж, ажлаа бүтээдэг гэнэ үү Аваад суусан эхнэрээ одоо минийх болсон гээд өөр хүнлүү шутардаг гэнээ Арга эвийг нь олохгүй бол хүний чадлаар хүч хэрэглэдэг гэнэ үү Амьдрал үнэхээр хэцүү гээд мансуурч тайвширдаг гэнээ Ямар хулчгар болоод өөрийн бодлоо ирэрхийлж чадахгүй шалтаг гаргадаг юм вэ Яасан, маргааш нь би согтуу байсан гээд өөрийгөө авч гарч чадна гэж бодоо юу Ямар шуналтай болоод өөртөө чинь амьдралаа хуваалцах хүнийг үл тоон Ялдам, шалдан нэгэнлүү гүйнэ вэ бандиа Толгойн дотор чинь тархи гэдэг эрхтэн бий Түүнийг тэл гэж заяаснаас агшаа гэж заяагаагүй Тэгээд юу гээч, чамд хоёр гар хоёр хөл толгой байна Тэдэндээ итгээд, толгойгоо ажлуулаад эргэн тойрноо ажаач жаалаа

Хандлага

Японд хүмүүсийн хамгийн чухалчилж үздэг зүйл нь хандлага байдаг. Тэгшитгэлээр илэрхийлвэл y= a x+b. A тогтмол тоо бөгөөд Х яаж өөрчлөгдөж байсан ч гэсэн хэвээрээ байдаг. Өөрөөр хэлбэл амьдралд олон зүйл тохиолдсон ч гэсэн чиний хандлагаас хамаарад үр дүн нь гардаг. Нийгэм байнга хувьсан өөрчлөгддөг бөгөөд зарим хүмүүс үүнтэй зэрэгцэн өөрчлөгдөх хэрэгтэй хэмээн үзэж байхад зарим нь сөрж зогсон өөрөөрөө байх хэрэгтэй гэдэг. Тэрхүү сонголтыг хийх нь та бөгөөд эцэстээ энэ нь зөв буруу гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Танд тэр үедээ ялагдсан мэт харагдавч урт хугацаандаа та ялж ч мэдэх юм. Тийшээ чиглэхэд таны хандлага л мэднэ. Алдаа гаргавал түүндээрээ суралцаад цаашаа алхах уу эсвэл тэндээ зогсохыг таны хандлага л мэднэ. Хандлагыг харин бий болгоход хүчин зүтгэл мөн таны байгаа орчин тойрон ихээхэн нөлөөтэй байдаг. А ∈(хүрээлэн буй орчин, хүчин зүтгэл) Миний бодлоор хүрээлэн буй орчингоо хүн өөрөө сонгох эрхтэй болсон энэ зууны хамгийн том ололт. Монголд зуун жилийн өмнө төрсөн бол т...

Creativity, courage, passion

Бүтээлч байдал, эр зориг, хүсэл тэмүүлэлтэй байхад юуг ч бүтээж чадна гэж уншиж байсан юм. Надад энэ үнэхээр үнэн санагдаад, үүн дээрээс нь бага зэрэг урам нэмвэл болоод явчихлаа шүү. Хичээнгүйлэн хийж байгаа зүйлийг чинь гаднаас өөр нэгэн хүн харж дүгнээд урам хайрлах. Тэр нь сайнаар магтаж ч байж болно эсвэл буруу гээд зэмлэж ч байж болно. Тэрхүү урмыг аваад цаашаа мэрийх үү, эсвэл хамраа сөхөөд болих уу. Эсвэл зэмлэлийг хүлээн авч улам сайжруулах гэж оролдох уу, шантрах уу. Дээр нь танд хэлж байгаа дүгнэлт зөв үү буруу юу гээд. Аль аль талаас нь харж байж дараагийн үйлдлээ хийх хэрэгтэй хэмээн бодож байна. Ихэнх зүйл нэг дээшээ, нэг доошоо савалгаатай ч хамаагүй үргэлжүүлэх хэрэгтэй гэж боддог ч бас заримдаа болих хэрэгтэй юм шигээ. Больж байгаагийн үндэс нь бас буруу төлөвлөгөөнөөс ч болж магад. Харамсалтай нь энэ хорвоод биднээс шалтгаалахгүй асуудал бэрхшээл байдаг тул тэрэнтэй сөргөлдөж маргалдахын оронд бас болиод харин өөрийн хийж чадах зүйл дээр илүү цагаа төвлөрүүлсэн нь ч ...

Мэргэжлийн сургуулиас хэрхэн их сургуульд шилжин суралцах вэ?

Image
大阪日本語教育センター ホスピタリティーツーリズム専門学校大阪·総合観光科(旅行、ホテル)·エアライン科 上智大学·経済学部経済学科  Өмнөх жилийн шалгалтын материалууд нь надад байгаа тул холбоо бариад аваарай. Шалгалтын материалаа сургууль дээрээ тараадаг болохоор биеэр очоод авсан ч болно. 学習計画書 -г бусад сургуулиудтай харьцуулахад гараар бичиж байсан. 学習計画書 -д яагаад тухайн сургуулийг сонгож байгаа шалтгаанаа оновчтой дурдаарай. (Тэр багш сайн, эсвэл гадаадын сургуулиудтай холбоо сайтай зэрэг) Мөн киото нь японы хувьд өв дурсгалыг нь хадгалж үлдсэн газар зэрэг байршлын талаас холбоорой. Мөн өөрийгөө PR-даж яагаад чухамхүү чамайг сонгох хэрэгтэй шалтгааныг нь өгөөрэй. Бүрдүүлэх материалд үзсэн хичээлүүдийн кредитийг тооцуулах материал байсан. Би монголд сурж байсан хичээлүүдийнхээ кредит ашигласан. Хичээлийн агуулгыг англиар орчуулаад мөн тэдгээрийг софиа-н кредит болгох тооцооллыг хийсэн. Хичээлийн агуулгыг орчуулах нь хамгийн төвөгтэй байсан санагдаж байна. Тэрийг сайн анхаараарай. Шалгалтандаа өмнөх жилийн материалаас (майл-р оффисру...
Хүнтэй тулалдах амархан, түүний сул цэгийг олоод хатгахад тэр сул мөхөсдөнө Хүнийг хайрлах энгийн, түүнийг өдөр болгон усалж дэмжвэл тэр цэцэглэж дэлбээлнэ Өөртэйгөө тэмцэлдэх хамгийн хэцүү Өдөр бүр л дайнд орж буй мэт санагдана Ялагдвал амьсгаа зогсож, бүгд унтарна Ялвал өөрийгөө хуурчихав уу, үнэхээр чадсан эсэхээ өөрөөсөө асууна Ядаж урам өгч, дуугүй байж чадахгүй бол Ядахдаа холдоод өөрийн амьдралтай болж болохгүй юм уу Хэн ч өөрийн гэсэн ертөнцтэй түүндээ амьдарч байхад Хэтэрхий хүнийг шахахад дотор бачуурч оволзоно Эр, эм болж энд төрмөөр байна гээд хүсэлдээ төрөөгүй Энэ ертөнцөд өөрийн мэдэлгүй мэндэлж Өөртэйгөө, хэн бүртэй цуг оршин тогтнож ядаж байхад Ядаж урам өгч, дуугүй байж чадахгүй бол Ядахдаа холдоод өөрийн амьдралтай болж болохгүй юм уу

Хүмүүсээ гэж

Өөрийнхөө талаар хүмүүсээс юу гэж боддогийг нь асууж байсан уу. Тэгэх үед хүмүүс нээрээ өөр шүү гэдэг бодлыг минь бататгаж өгөөд байх шиг. Бүгд өөрийн гэсэн ертөнцтэй, гэхдээ тэд бүгд нэг л зүйлийг хүсдэг. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, өөрийн гэсэн орон зайг хүсдэг. Өөрийгөө хүндлүүлэх гэсэн эрмэлзэл. Гэхдээ энэ хүндлэлийг яаж олж авах нь хүн бүрийн хувьд өөр байдаг. Нэг нь эелдэг зан хүсэхдээ эелдэг дотно зангаар харьцахад нөгөө нь шударга байдал хүсэх гэж хатуу чангаар харьцах. Үгээр ойлгуулах, хүчээр зандрах, өөрийгөө хэр хүчтэйг харуулах, бусадтай өөрийгөө харьцуулах, халамж нэхэх, гоморхох, уурлах гээд энэ бүгд л зүгээр л анхаарал татах, өөрийн гэсэн орон зайгаа мэдрүүлэх гэсэн хүслийн нэг хэсэг биш гэж үү? Үүний хариуд нь түүнийг ойлгож халамжлах хүн байгаа ч би лав тэр хүн нь биш.

Аавын эрх охин

Та нар аавтайгаа хамт жолооны курст суугаад, жолооны шалгалт өгч үзэж байсан уу. Тэгээд 2уулаа нэгээрээ тэнцэж үзэж байсан уу. Би тэгж үзсэн. Бодохоор л нүүрэнд мишээл тодроод ирдэг сайхан дурсамжуудын минь нэг. Би их муу сурагч байсан шүү. Аав минь харин маш онц сурагч. Дандаа дүрмийн хичээлдээ суугаад, өглөө эртлэн босч дүрмээ хардаг байсан. Намайг тэгж хичээл номоо хийгээрэй гээд үлгэрлэхийн тулд тэгдэг байсан уу гэхээр бас аав дандаа л өглөө эрт ном хараад л суудаг заншилтай. Хамгийн инээдтэй нь би аавтай хамт шалтгалтаа өгөөгүй бол тэнцэхгүй байсан байхаа. Би яг дүрмийн шалгалтаа өгөхийн өмнө иргэний үнэмлэхээ мартсанаа мэдлээ. Ээж шалгалтын газар хүртэл ирж өгч байсан гэхээр бараг л гэрээрээ жолооны шалгалт өгсөн гэхэд хэлсдэхгүй байгаа биз. Хаха Дром-оо тэнцээд гараад ирэх хүртэл аав минь бараг л сэтгэлээрээ миний өмнөөс шалгалт өгч байна аа. Тэр царайны хувирал, үйл хөдлөл нь гээд. Намайг тэнцээд гараад ирсэн гэхэд яг л өөрөө тэнцчихсэн мэт баярлаж байсан.

Top Career 2017-н тайлагнал

2017 оны 7 сарын 1-нд гадаад оюутнуудад зориулсан Top Career 2017-т оролцоод ирлээ. Энэхүү газарт 20-д гаруй компани ирсэн байсан бөгөөд би 5-д компанийн танилцуулга дээр сууж амжсан. 1) 日立物流ソフトウェア株式会社 (Hitachi групп-н харьяа) Логистикс буюу  тээвэрлэлтийн компани бөгөөд системийн инженер болон борлуулалтын ажилтан авна. Энэ жил 20-д ажилтан авах бөгөөд цалин нь 209000 еэн (их сургууль төгсөгчдөд) 217800 еэн (мастерийн зэрэгтэй) 187500 еэн (мэргэжлийн сургууль төгсөгчдөд). Хамгийн эхний ярилцлага нь 7 сарын 6-нд бөгөөд mynavi-р бүртгүүлж 2 шат дамжлагатай ярилцлага өгнө. https://job.mynavi.jp/18/pc/search/corp54394/outline.html 2) リングロー株式会社  持ってない уриан доор ажилладаг энэхүү компани нь хуучин компьютер-г өөр улсад борлуулдаг бөгөөд тус компани нь япон хэлний ярианы мэдлэгтай ажилчдыг хайж байгаа. (япон хэлний төвшин хэрэггүй) 7 сарын 13-н болон 24-нд компаний тухай танилцуулга болох бөгөөд тус компаниийн https://www.ringrow.co.jp/recruit/entry -н хаяглуу холбогдож хуудсыг бө...

Нэг тийм сонин мэдрэмж

Их танил мөртлөө сонин мэдрэмж, тэгээд яагаад ч юм вэ мартмааргүй тэрхүү мэдрэмж. Хэзээ хамгийн сүүлд тэгж мэдэрснээ мартсан ч гэлээ нэг л танил тэр мэдрэмж. Юунд ч мэдэлгүй нэг зүйлрүү тэмүүлж байгаа хүмүүсийг би хараад биширдэг. Эргээд тэдгээр хүмүүсээс би ч гэсэн тэдэн шиг хүсэл тэмүүлэлтэй болмоор байгаагаа мэдэрдэг. Ямарваа нэг зүйлийг хүсч, бүр байдаг чадлаараа хичээж хүрэхийг хүсэх шиг үе мөч миний хувьд бол хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг.

Алдаан дээрээ суралцах

Би англи хэлний ярианы хичээлийг сургууль дээрээ орж байгаа юм. Тэгээд япончуудаас хамгийн түгээмэл гарах нэг зан нь алдаа гаргахаас илүүтэйгээр болих. Энэ талаар манай эдийн засгийн багш ч гэсэн ярьж байсан. Бусад өөр багш нар ч гэсэн энэ талаар дурдаж байсан. Тэр нь юу вэ гэхээр алдаа гэдгийг нь хүлээн зөвшөөрдөггүй нийгэмд алдаж болдоггүй. Шинээр юм сурч, туршиж үзэхэд яалт ч үгүй тодорхой хэмжээний зориг мөн алдаа гаргах хүрээ хэрэгтэй байдаг. Бусдаар хичнээн удаа тайлбарлуулаад хийх дээр нь өөрөө яг хийх гэдэг чинь шал өөр зүйл шүү дээ. Өөрөө анх хийж байгаа тохиолдолд алдаа ч мөн олон удаа гаргадаг. Бид явж явж энэхүү алдаан дээрээ суралцаж цааш улам сайжирдаг. Тэгсэн анхнаас нь л алдаж болох боломжийг нь хаачихаар яаж шинийг сэтгэж, сайжрах юм вэ. Англи хэлний хичээл дээр ч гэсэн хүмүүс яг л тийм. Алдаа гаргахаас айн ярих нь багасах. Гэхдээ тэгж алдаа гарсан уу үгүй юу гэж бодож цаг алдахын оронд ахин дахин оролдоод сайжраад авсан нь дээр биш гэж үү. Гэхдээ би анх цагийн ажилд ...

өөрийнхөөрөө

Хааяа сэтгэл амраад энэ үедээ гацчих вий гэж би айдаг Хэн нэгний сэтгэлийг сэмтлээд ташуу ойлгочих вий гэж эмээдэг Хэзээ ч ахиж олдохгүй боломжоо алдаад явуулчихвуу даа гэж би дараа нь хааяа хардаг Хээ энд юугаа л хийгээд байна даа гэж өөрөөсөө би асуудаг Гэхдээ би оролдоогүйгээс оролдсон гэдэгтээ баярладаг Гэнэт тэгж их хичээж чармайсандаа урамшдаг Алдсан ч, оносон ч энэ миний л нэг түүх Ахиад үүнээс ч илүүтэйгээр тэмүүлнэ өөрийнхөөрөө

Шинэ өнцөг

Сайн уу, хайрт блог минь Хэр удаан юм бичсэнгүй вэ дээ. Бичихгүй гэсэн дээ биш, юу яаж бичихээ мэдэхгүй л яваад байлаа. Дээр нь бичих цаг ч гарахгүй байсан юм аа. Миний уйтгартай, чимээгүй орчин ойрын үед нэг л гэгээлэг, сайхан болоод байгаа. Тэр юуных вэ гэхээр найзууд болсон. Би найзууд ямар чухал гэдгийг үнэхээр мартсан байж ээ. Ганцаараа биш гэдгээ мэдрэх. Миний яриад байгаа ганцаардал бол өрөөндөө ганцаараа биш, чам шиг хүсэл мөрөөдөлтэй хүмүүс байгаа юу үгүй юу гэдэг дээр ярьж байна. Чам шиг орчноос өсөн гарч ирсэн, мөн чам шиг мөрөөдөлтэй хүмүүс. Ямар сайхан гээч. Гол нь би тэд нарыг дэмжиж, тулж цааш нь улам өгсүүлж чадна. Тэгвэл би цаашаагаа ганцаараа явах хэрэггүй ч юм билүү. Хэзээ нэгэн цагт яалт ч үгүй цаашаа явах үе гарах байх л даа, гэхдээ л тэр хүртлээ бөөнөөрөө цугтаа явна гэхээр гоё биш гэж үү.

Битгий таслаарай

Хүн болгонд өөртөө тавьсан зорилго, өөрийн гэсэн мөрөөдөл байдаг. Түүндээ ч хүрэхийн тулд өөрийгөө чадах, чадахгүй зүйлээс авхуулаад дайчилж өөртэйгээ тэмцдэг. Тэр тэмцлийг хэцүү, хүнд бэрх эсвэл сонирхолтой хэмээн харж байгаа өнцгөөс шалтгаалаад бид тэр зорилгодоо хүрч эсвэл хүрч чаддаггүй. Өөрийгөө байнга хүчилж, шахдаг хүмүүстэй би зөндөө их таарч байсан. Тэд нарын тэр их хүсэл эрмэлзэлтэй өөрийнхийгөө харьцуулаад өөрийн эрхгүй өөрийгөө голсон сэтгэгдэл ч нилээд цөөнгүй төрж байсан. Гэхдээ түүнээс илүүтэйгээр түүнийг өөрийн амьдралын нэг хэсэг болгож түүндээ дурлаж амьдарч байгаа хүмүүсийг би биширдэг. Тэд энэхүү бэрхшээлийг өөрийгөө хурцлах цэг болгон харж, түүнийг даван туулж эргээд түүнээсээ эрч хүч, аз жаргалыг мэдэрдэг. Ингэж явах замдаа ч шантарч, буцсан хүмүүс ч байсан. Тэдний дунд энэ шантрал нь эргээд өөрийг нь түлхэх хамгийн том тулах цэг нь болж ч байсан удаа бий. Эргээд ингээд харахад юмсыг харах өнцөг л их чухал юм аа. Тэр дундаас өөрийгөө олж, олохыг хичээх нь хамгийн ...

Нэг, хоёр, гурав

Тэр зүгээр л тэндээ ирээдүйгээ төсөөлж бодож байгаа юм Тэр зүгээр л эндээ байх уу явах үгүйгээ тунгааж байгаа юм Тэгэхдээ бас юу ч бодолгүй инээмсэглэн өдрийг барж байгаа юм Тэгээд л хүн яаж амьдрах ёстойг ойлгож, мэдэрч, хөөрч байгаа юм Гэхдээ гэм нь өөрийгөө хуурч чадахгүй болохоор Гэнэт гэнэт өөрийгөө ойлгохоо болино, будилна Гэлээ энэ зам ч гэсэн түүнд гэрэл гэгээ тусгаж байгаа болохоор Гэмээнэ ингээд баймаар ч гэсэн Нэгэнт шийдсэн, шулуудсан Нэг, хоёр, гурав