Posts

Showing posts from April, 2017

Битгий таслаарай

Хүн болгонд өөртөө тавьсан зорилго, өөрийн гэсэн мөрөөдөл байдаг. Түүндээ ч хүрэхийн тулд өөрийгөө чадах, чадахгүй зүйлээс авхуулаад дайчилж өөртэйгээ тэмцдэг. Тэр тэмцлийг хэцүү, хүнд бэрх эсвэл сонирхолтой хэмээн харж байгаа өнцгөөс шалтгаалаад бид тэр зорилгодоо хүрч эсвэл хүрч чаддаггүй. Өөрийгөө байнга хүчилж, шахдаг хүмүүстэй би зөндөө их таарч байсан. Тэд нарын тэр их хүсэл эрмэлзэлтэй өөрийнхийгөө харьцуулаад өөрийн эрхгүй өөрийгөө голсон сэтгэгдэл ч нилээд цөөнгүй төрж байсан. Гэхдээ түүнээс илүүтэйгээр түүнийг өөрийн амьдралын нэг хэсэг болгож түүндээ дурлаж амьдарч байгаа хүмүүсийг би биширдэг. Тэд энэхүү бэрхшээлийг өөрийгөө хурцлах цэг болгон харж, түүнийг даван туулж эргээд түүнээсээ эрч хүч, аз жаргалыг мэдэрдэг. Ингэж явах замдаа ч шантарч, буцсан хүмүүс ч байсан. Тэдний дунд энэ шантрал нь эргээд өөрийг нь түлхэх хамгийн том тулах цэг нь болж ч байсан удаа бий. Эргээд ингээд харахад юмсыг харах өнцөг л их чухал юм аа. Тэр дундаас өөрийгөө олж, олохыг хичээх нь хамгийн