Posts

Showing posts from November, 2016

Дараа дараагийн үеийнхэндээ

Та нар амьтдын талаарх үлгэрийг сонсож байсан уу? Нэгэн ангид илээ, туулай, тарвага зэрэг амьтад хамт суралцдаг байсан юм байна л даа. Тэгээд жилийн сүүлчийн шалгалтанд бүгд бэлдэж эхэлж гэнэ. Туулай их хурдан гүйдэг байсан болохоор гүйлтийнхээ хичээлд суухаа больж модонд авирах хичээлдээ илүү анхаардаг болов. Харин илээ хамгийн түрүүнд модлуу нисээд гарчихдаг байсан бөгөөд багш нар нь түүнд нисч болохгүй заавал авирч гарахыг шаардаж гэнэ. Тэгэхгүй бол тэр муу дүн авахаар байлаа. Тарваганд харин сургууль нь тэр хавьд ойролцоо нүх ухахыг хориглосон гэнэ. Бусад амьтад тэр нүхэнд унаж бэртэхээс сэргийлж байгаа нь тэр. Ганц хийдэг зүйлийг нь хориглочихоор тарваганд ямар их хэцүү байсан бол доо. Жилийн эцэс ч болж амьтад шалгалтаа өгөхөд туулай гүйлтийн хичээлдээ муу авав. Эндээс хүн болгон л өөр өөр зүйлийг олж харах байх. Зарим нь боловсролын системийг шүүмжилж хүн болгон өөрийн гэсэн авъяас чадвартай болохоор түүний дагуу хийх ёстой гэж магад. Эсвэл өөрийн эзэмшсэн арга барилаа хөгжүүл