Posts

Showing posts from June, 2013
Хүчтэй байна гэдэг нь булчин шөрмөсөөрөө хүчтэй байхыг хэлэхгүй, бас бүхий л зовлон зүдгүүрийг нуруундаа тээж нулимс асгахгүй ч хэлэхгүй. Хамаг хэцүүг дотроо нууж бусдаас зугтахыг ч хэлэхгүй. Хүчтэй байна гэдэг доторх зүйлээ бүгдийг нь гадагшлуулаад цааш сэтгэл тэнэгэр алхахыг хэлнэ. Манай ангид суут банди байдаг, тэр үргэлж л бараг 100 авдаг. Хэрэв дүнг 100 гэж хязгаарладагггүй байсан бол бараг 200 авах байх аа. Бас тултал нь авахгүй үргэлж ахиад, ахиад гэж даалгавар дээрээ бичүүлдэг жоохон бүтэлгүй хэрийн банди байна. Нэг том ялгаа нь тэр даалгавраа байнга хийхгүй ч 100г бол хялбархан авна. Харин нөгөөдөх нь хичээгээд ч 100г авахгүй. Харамсалтай. Гэхдээ би 100 авахгүй хэрнээ бууж өгдөггүй тэр бандид их дуртай. Түүнийг хараад би түүн шиг бас хичээмээр санагддаг. Яагаад гэвэл тэр үр дүнд хүрэхийн тулд өөрийгөө өдөр болгон даван туулдаг болохоор тэр. Тэр үр дүнг харахаасаа өмнө аль хэдийн ялагч болчихсон шиг санагддаг юм. Хэдий их саад бэрхшээл байлаа ч тэр хэцүү байна гээд орхилгүй ө

Genius vs Work hard

Манай ангид үнэхээр гоц ухаантай банди байна аа, би арай дэндүү. Би иймэрхүү банди нары сургийг сонсож байснаас ер нүдээр үзсэнгүй. Ой тогтоолт нь бол дэндүү гайхамшигтай, харахаар л тэрэн шиг болмоор санагддаг юм. Тэрнээс гадна ахиад нэг хүүхэд байна аа, үнэхээр мэрийлттэй. Даалгавар болгон дээр "ахиад, ахиад" гэсэн зурвас авна даа. Тэгсэн хэрнээ ахиад гүрийгээд л байна. Ингээд бодоход хаана ч мундаг лаг хүн байдаг ч би мэрийлттэй, хөдөлмөрч хүмүүст илүү хайртай юм шиг байна. Тэр хүнийг хараад улам урам орж, хэрэв би тэрэн шиг хичээвэл яг тийм болно доо гэсэн бодол толгойд зурвас хийн орж ирдэг болохоор тэр. Үр дүнг гол болголгүй, явцад нь дурладаг гэх үү дээ. Үр дүн нь муу гэлээ ч тэрийг би болгох гэж өөрийгөө өдөр болго хэдэ мянган удаа ялан дийлсэн болохоор нь хайртай гэх үү дээ. Би гэхдээ нэг зүйлд итгэж найдаж байна, эцсийн эцэст мундгаас хичээлттэй нь жаргалтай байна гэдэгт. :)