Posts

Showing posts from May, 2019

Ингээд л өдөр хоногууд урсаад байдаг байх

Ажилд орсоноор хойш жил өнгөрчээ. Яг л давтагдсан бичлэг шиг хэрнээ, сурах сургах зүйлтэй өнгөрсөн өдрүүдээр дүүрэн. Тэр дунд  За энийг л дуусгачихав л  Энэ одоо юу вэ  Би одоо юугаа хийгээд байна вэ  Ахиад л гэж өөртөө өөртөөгөө ярисаар жил өнгөрчихлөө. Тэр дунд бас мэдэрсэн, ойлгосон зүйл ч гэсэн байсан болохоор бас үр бүтээлгүй гэж хэлмээргүй байна. Тэгээд бодлоо, амьдрал ингээд л өнгөрчихдөг байх даа. Нэг мэдэхэд хөгшрөөд явах цаг болчихсон байдаг байхдаа. Би үргэлж боддог, өөрөөсөө асуудаг. Тэр үед тэр хүн юу гэж бодож байсан бол гэж. Ингээд л цаг болчихож гэж бодсон байхдаа. Үгүй ээ тэр үед бас өөрийгөө биш бас намайг бодсон. Тэрийг бол хэзээ ч мартахгүй. Тэр үед л өөрийгөө ямар үнэ цэнэтэй хүн болох бас өөрийгөө хайрлаж сурна гэж зүрхэлсэн. Өөрийгөө хайрлаж байж л хүн эргээд хүнийг хайрлаж чадна. Өөдгүй зантай хүмүүсийг өөдгүй зантай хүмүүс л бий болгосон байдаг. Бид яалт ч үгүй нийгмийн амьтан болох дэргэдэх орчинд байгаа хүмүүсээ дагаад тэдгээр хүмүүс шиг болдог болохо