Posts

Showing posts from March, 2013

Heading to Japan

I, Ichinkhorloo Ayursed, will be in Japan by tomorrow; still can't believe it. Probably will stick to the feeling when I'm on the plane. My story goes like this: I had the merest chance of getting the government scholarship of Japan due to my current status, but I really wanted to give it a try. Besides of two big exams which decides my future career and which lets me see my results of the last 4 years, I began preparing for it. At that moment, I was afraid of losing "If you chase two rabbits, you will not catch either one".

7

Тэр тэнэг намайг гутаасан үнэн, Тэглээ ч би дотроо оруулаагүй, Тэрүүхэн зуурдаа харин, Түүнээс өөрийгөө олж харлаа, Хамаг бүгдээс үзэн яддаг зүйл минь, Хамгийн сүүлд надад байна гэж, Харин ч хэзээ ч санаж явсангүй, Халаглан сууж толгойгоо шаана би, Одоо харин чамд баярлаж байна, Огтхон ч эргэлзэхгүй үүнийг шийдлээ, Одод эрхэс надлуу уналаа ч, Ойворгон энэ занг дотроо нууна, Тэсгэлгүй нэг өдөр гарч ирэх үед, Тэр хэн байхыг хэлж мэдэхгүй нь, Тэгэхдээ нэг зүйлийг мэдэж байна, Тэр үед би үгүй болсон байна.

6

Тэнгэр чи хамгийн өрөвдөлтэй, Тэр чамруу харанхуйлан инээхэд чи яаж ч чадахгүй, Тэртээ нуур нулимсаар дүүрэхэд чи харж л байхаас, Тэврээд зогсох зориг байхгүй дээ, Бараг тэвчээр чинь барагдан эцэстээ, Баргар үүл цахилгаанаа ар араас нь шидэхэд чинь, Балар иргэд бороонд наадан зогсож байхад, Бахдам тэр чинь харин гайхан ширтэнэ, Цагийн зүү өнгөрөхдөө бороог газарт авч одно, Цахирам түүний сэтгэлд дурсамж л болж үлдэнэ, Цайрам талд чи түүнийг олж үзэнгүүт, Цаг хугацааг буцаах оч үсрэнэ.

5

Амьдралыг нэг нүдээр харах болсондоо ямар баяртай байсан гээч, Ахиад зовоохгүй болсонд нь ямар их баяссан гээч, Алаг хорвоог хамтдаа одоо л доргиох нь гэж ямар их хөөрсөн гээч, Аглаг ертөнцийг цуг аялан туулна даа гэж ямар их догдолсон гээч, Өөрийн чинь хувьд юу ч биш зүйл миний хувьд маш чухал, Өглөө сульдсан биеэ үүний төлөө л хүчлэн сэрээдэг, зүтгэдэг, Өдөр өдрийн нарыг үүний л төлөө гэж хүчилдэг, тэмцдэг, Өшөө надаас хүч гарахгүй нь, больё, ахиж чадахгүй нь, Элэг минь эмтэрч, бутарч байна, Эргээгээд эвлүүлж чадахгүйгээ мэдэрч байна, Сэтгэл минь шимширч байна, цөхөрч байна, Сэрэх тоолонд минь тэр зүйл намайг зовоох болно, мэдэж байна,

Лут

Би бүхнээс илүү та нар бол сул дорой гэсэн хандлага ер нь аль ч цаг хугацаанд, хаана ч гэсэн байх юм даа. - Цэцэрлэгт: надад ийм юм байгаа, чамд байхгүй - Арван жилд: би баян айлын хүүхэд, чи халтар ядуу айлын хүүхэд. манай анги хамгийн лаг нь - Их сургуульд: би тэр тэр газруудаар тэгж мөнгөө үрэн ядсан, чи ч юугаа мэдэхэв дээ - Ажилд: Би бол лаг, өө чи энийг мэддэггүй юм уу Нэг онигдоод байдаг шиг санагдах юм. Мадонно-той нэг эр хоёулахнаа арал дээр цөллөгдөж л дээ. Гэхдээ нөгөө эр нь нэг л ёозгүй байгааг мэдсэн бүсгүй яасныг нь асуухад чи сахал зүүгээд хүрээд ир гэж гэнэ. Эргээд очтол бүсгүйд залуу: "Чи хардаа, би Мадонно-той жаргаж байгаа" гэжээ. Бусдад гайхуулж, өөрийгөө тэд нараас дээгүүр гэдгээ мэдэгдүүлж байж л энэ залуугийн бах нь ханаж байгаа шиг санагддаг юм. Фэйсбүүк-р хэсч байгаад нэг зураг олж харлаа, хэсэгтээ л сэтгэлээс огт гараагүй юм. Баахан хятад хүмүүсийг жагсаагаад урдуур нь монгол хүмүүс алхаж байна аа. Хамгийн гол нь доор нь бичсэн сэтгэгдлүүд. Агуулга

4

Хэрэв тийм гэвэл би буруутай болох уу, Хэнэггүй дуугүй царайлаад суух нь зөв үү, Хамаг дотроо онгойлговол би ялагдсан болох уу, Харагдсан болгоноо үл ойшоож бардамнагдахан загнах уу.

3

Бусдыг инээмсэглэхийг хараад дагаад инээчих юм, Бусдыг уйлахыг хараад дагаад уйлчих юм, Өөрийгөө хорвоод ганц гэдгээ мартчихаж, Өөрийнхөө хүсэж, мөрөөддөг зүйлээ умартчихаж, Би минь хаачиххав! Өнгө, үгэнд мансууран өөрөөсөө урвасан юм болов уу, Өрөөл бусдад ижилсэж өөрийгөө мартсан юм болов уу.

2

Гэв гэнэт л өөрийн эрхгүй инээд алдаад хажуугаар өнгөрсөн нэгнээ баярлуулаад, Гэтэл цээж минь уй гунигт автаж байгаагаа мэдрээд нүднээс нулимс асгараад, Хэзээ ч хараагүй залууг хараад харамлаж тэвэрмээр санагдаж, Хэнзхэн жаалыг аргадаж хамт уйлмаар санагдаад, Энэ яг юу болоод байна аа, Элдэв зүйл өөрөөсөө асуусаар байгаад залхлаа, Танихгүй залууд хайр зарлавал зарла яадын би залуу, Тэр гөлгийг өшиглөсөн нэгэнтэй очиж зодолд хэр хүчтэйгээ харъя, Энэ л залуу нас байх, Үүнийг ингэж л үрэх хэрэгтэй!!!

1

Надад тэвчээр хайрла, Эргүүг үзсэн ч үзээгүй мэт, Элийрлийг дуулсан ч сонсоогүй мэт, Надад тэвчээр хайрла, Зөв бурууг зөвхөн цаг хугацаа шийддэг энэ хорвоод, Зөрүүд бух шиг мөөрч догшрохын оронд, Зэрэгцээ ертөнцөө ажаад үзээч, Зэлүүд газраас ч гайхамшиг ундарна, Надад тэвчээр хайрла, Нэг нь баяжихад нөгөө нь ядуурдаг энэ хорвоо, Нэгтгэсэн тэнцэлтэйгээр өрнөдөг юм байна, Нэгэнт л зөрүүдэлсэн бол нөгөө нь шимширч, Нилээн шарх сорвитой үлдэнэ, Надад тэвчээр хайрла, Үүнийг харсан ч түүний дэргэд үлдэх тэвчээр хайрла, Үнэ цэнээ олоод ирэх тэр мөчид нь хамт байх тэвчээр хайрла, Үлдэх амьдралд нь итгэл бэлэглэх тэвчээр хайрла, Үргэлж түүнийг түшиж туулна, тэвчээр хайрла.