Лут

Би бүхнээс илүү та нар бол сул дорой гэсэн хандлага ер нь аль ч цаг хугацаанд, хаана ч гэсэн байх юм даа. - Цэцэрлэгт: надад ийм юм байгаа, чамд байхгүй - Арван жилд: би баян айлын хүүхэд, чи халтар ядуу айлын хүүхэд. манай анги хамгийн лаг нь - Их сургуульд: би тэр тэр газруудаар тэгж мөнгөө үрэн ядсан, чи ч юугаа мэдэхэв дээ - Ажилд: Би бол лаг, өө чи энийг мэддэггүй юм уу Нэг онигдоод байдаг шиг санагдах юм. Мадонно-той нэг эр хоёулахнаа арал дээр цөллөгдөж л дээ. Гэхдээ нөгөө эр нь нэг л ёозгүй байгааг мэдсэн бүсгүй яасныг нь асуухад чи сахал зүүгээд хүрээд ир гэж гэнэ. Эргээд очтол бүсгүйд залуу: "Чи хардаа, би Мадонно-той жаргаж байгаа" гэжээ. Бусдад гайхуулж, өөрийгөө тэд нараас дээгүүр гэдгээ мэдэгдүүлж байж л энэ залуугийн бах нь ханаж байгаа шиг санагддаг юм. Фэйсбүүк-р хэсч байгаад нэг зураг олж харлаа, хэсэгтээ л сэтгэлээс огт гараагүй юм. Баахан хятад хүмүүсийг жагсаагаад урдуур нь монгол хүмүүс алхаж байна аа. Хамгийн гол нь доор нь бичсэн сэтгэгдлүүд. Агуулга нь: Муусайн "юм"-нууд ингэж байвал таарна... Иргэншил нь өөр болохоос уг нь ээжээс гарсан, яг л бид нар шиг хүсч мөрөөддөг зүйлтэй, түүнийхээ төлөө зүтгэж л яваа хүмүүс. Бид нар шиг хоол иддэг, орой ядраад унтдаг, цусан махан бодитой бид нар шиг л хүмүүсийг бүр чин сэтгэлээсээ үзэн ядаад байх юм. Одоо яая гэхэв цэцэрлэгээсээ би бол лут, та нар бол юу ч биш гээд сурчихсан хүмүүс ингэж байгаа байх гэж гадарлаж байна. Миний яриад байгаа зүйлийг гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүс ойлгох байх. Ямар хүмүүс манайхаас яваад байгааг анзаарахад гэр бүлийнхнээ тэжээх гэж нэг ёсондоо илүү сайхан амьдрах гэж л явж байна. Монголд ирж ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн адилхан бас л хайрладаг зүйлтэй, тэднийхээ төлөө ирж байна шүү дээ. Зарим хүмүүс нь үнэхээр болохоо байчихсан хүмүүс байж магадгүй гэж бодоё гэхдээ "зарим" нь гэснээс "бүгдээрээ" гээгүй шүү. Тэгсэн атал бүгдэнлүү нь дайрч давшлаад. Нацистууд хэдэн сая гэмгүй иргэнийг хөнөөж хорих лагрт хорьж хомроглон хядсан, арьс өнгөөр бие биенийгээ ялгаварлан зүй бус зүйлүүд хийсэн. Энэ бүгд би илүү, чи юу ч биш гэсэн бодлоос улбаалаад болсон гэж бодохгүй байна уу? Бүх зүйл жоохон зүйлээс эхлэдэг, одоо байгаа залуу насны ааг омгоор насан туршдаа өөрийгөө жигших зүйл хийчихэв ХҮМҮҮС минь

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ