Posts

Showing posts from March, 2012

Сонгомол эсээ

Анх хоёрдугаар курст байхад би Монтений эссег унших оролдлого гаргасан. Учир нь миний орчин тойронд байсан хүмүүс үүнийг уншихыг зөвлөхөөс илүүтэйгээр би тэднийг уншиж байхыг нь харсандаа уншихаар шийдсэн. Учир нь би тэр үед оюутныхоо холбоонд явдаг байлаа. Надтай хамтран ажилладаг байсан хүмүүс ихээхэн идэвхитэй хүмүүс байсандаа би тэдний нэг болсон нь тэр. Би яг л резин гэж гууль шиг шарладаг хүн. Миний орчин тойрон ямар байна яг л тийм байдаг. Физикийн хуулинд хүртэл ямар ч биет нэг өрөөнд орохдоо адилхан температурт байдаг гэдэг шүү дээ. Төмөр, мод хоёрын аль нь хүйтэн вэ? гэхэд танд юу гэж санагдаж байна. Төмөр метал болохоор нэг л хүйтэн мэт санагдаж хариултаа яаран төмөр гэж өгч магадгүй. Гэхдээ хариулт нь хаана байгаагаас нь шалтгаална. Нэг өрөөнд байгаа бол тэр хоёрын хэм нь яг л ижилхэн шүү дээ. Гол ялгаа нь гаднаас гэж хүйтэн орчноос орж ирээд энэ хоёр хэр удаан өрөөний температурт орох вэ гэдэгт л байгаа. Би өөр төрлийн биет шиг их удаан гэж өөрийгөө боддог ч үнэхээр удаан