Posts

Showing posts from May, 2015
Би нэг өдөрт хичнээн удаа үхэж сэхдэг гээч... Нээх утгагүй сонсогдож байгаа ч үнэндээ ийм л байдаг юм даа. Шинэ ангийн маань багш үнэхээр үгээр хүнийг алж сэргээж чаддаг яаж тийм гайхалтай байж чаддагийг нь гайхаад гайхаад барахгүй юм.

My international contribution

Би 2 сар гаруй хугацаан өмнөөс сайн дурын байгууллагад элсэн хөтөлбөрт нь оролцож эхэлсэн. Юнисэф сайн дурын байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа тарчиг амьдралдтай хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэх хэмээн зорилгийн дунд нэгдсэн олон хүмүүсээс бүрддэг. Осака дахь салбарт миний мэдэхээр би бараг ганцаараа гадаад хүн. Гэхдээ бид бүгд нэг зүйлийг хүсдэг учраас тухайн үед би өөрийгөө гадаад хүн гэж ер мэдэрдэггүй ба яг л бүгд нэг болчихсон юм шиг санагддаг. Ихэнх гишүүд нь хөгшин настай улсууд болохоор надад бүх зүйл тусалж дэмждэг. Миний оролцсон хамгийн эхний уулзалтанд бид олон байгууллагуудаас хандивласан барааг зарж түүнээс олсон ашгаа тэдгээр хүүхдүүдэд явуулна. Үүнийг би хувьдаа их сайн зүйл гэж боддог ч эд материалаас сэтгэлийн тэнхээ их чухал гэж үздэг болохоор хэзээ нэгэн өдөр тэдгээр оронд очиж тусална гэдэгт найдаж байна. 私は ニッケ月間 前ほどからボランティア活動にははまっておりユニセッフという 国連機関 にボランティアとして参加しています。ユニセッフは 世界の子どもたちの 笑顔のためにすべての 権利や 命や健康などを守ろうとして集まった方々の協会であります。大阪のユニセッフ協会では自分以外の外国人を拝見した

Би юу ч хийчихэв дээ

Чиний яг хүсч байдаг зүйл чинь гэнэт биеллээ олоод ирэх мөчид баярлаж мишээдэг шиг санагддаг юм. Гэтэл би эсрэгээрээ тээнэгэлзэж, эргэлзэж эхлэх юм. Яагаад гэдгийг ч сайн ойлгохгүй юм даа. Яг л миний хүссэн зүйл байгаа хэрнээ яг хүрсэн чинь арай өөр зүйл шиг санагдаад харин ч урьд нь үгүй гэж эсэргүүцэж байсан зүйл маань таалагдаж байсан ч эсэх. Хүн гэж сонин юм шүү эсвэл би ч байж магад. Би бодлоо л доо хамгийн хэцүү зүйл юу байх бол гэж. Тэгсэн явж явж өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гэдэг зүйл л хамгийн хэцүү юм шиг ээ. Жишээ нь хичнээн их баярлаж байгаа ч түүнийг харуулж чадахгүй, хичнээн их гомдож байгаа ч тэрийгээ хэлж чадахгүй. Тэр бүхнийг дотроо хадгалах гэдэг бүр хамгийн хэцүү зүйл ээ. Хурал дээр гэнэт инээд чинь хүрсэн ч тэрийгээ харуулахгүйн тулд инээдээ барих ямар хэцүү гээч. хаха. Хайртай хүн дээр гүйгээд очиж чадахгүй гэдэг ч хэцүү зүйл шүү. Дандаа хэцүү зүйл бичээд... Бас гоё юм байна аа. Өдөр болгон тааралддаг чамайг баяртай болгодог зүйл. Тэр зүйлийг харахаар л бая