Би юу ч хийчихэв дээ

Чиний яг хүсч байдаг зүйл чинь гэнэт биеллээ олоод ирэх мөчид баярлаж мишээдэг шиг санагддаг юм. Гэтэл би эсрэгээрээ тээнэгэлзэж, эргэлзэж эхлэх юм. Яагаад гэдгийг ч сайн ойлгохгүй юм даа. Яг л миний хүссэн зүйл байгаа хэрнээ яг хүрсэн чинь арай өөр зүйл шиг санагдаад харин ч урьд нь үгүй гэж эсэргүүцэж байсан зүйл маань таалагдаж байсан ч эсэх. Хүн гэж сонин юм шүү эсвэл би ч байж магад.
Би бодлоо л доо хамгийн хэцүү зүйл юу байх бол гэж. Тэгсэн явж явж өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гэдэг зүйл л хамгийн хэцүү юм шиг ээ. Жишээ нь хичнээн их баярлаж байгаа ч түүнийг харуулж чадахгүй, хичнээн их гомдож байгаа ч тэрийгээ хэлж чадахгүй. Тэр бүхнийг дотроо хадгалах гэдэг бүр хамгийн хэцүү зүйл ээ. Хурал дээр гэнэт инээд чинь хүрсэн ч тэрийгээ харуулахгүйн тулд инээдээ барих ямар хэцүү гээч. хаха. Хайртай хүн дээр гүйгээд очиж чадахгүй гэдэг ч хэцүү зүйл шүү.
Дандаа хэцүү зүйл бичээд... Бас гоё юм байна аа. Өдөр болгон тааралддаг чамайг баяртай болгодог зүйл. Тэр зүйлийг харахаар л баярлаж хөөрдөг үе гэж бас байна шүү. Жишээ нь манай ангид нэг охин байдаг юм. Би түүнд үнэхээр их хайртай. Хааяа их тэнэг юм шиг болчихдог хэрнээ инээж байгааг нь харахлээр би бүр өөрийн эрхгүй инээгээд явчихдаг юм. Юуны ч талаар хамаагүй ярьж, инээнэ гэдэг л хамгийн аз жаргал юм даа.

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ