Posts

Showing posts from August, 2013

Инээмсэглэл дүүрэн

Бүх зүйл 2 талтай байдаг, гарын минь алга гэж байхад нөгөө талд нь бас л байна. Уулын нэг тал гэж байхад нөгөө тал нь байна. Бид доошоо харахад газар гэж байгаатай адил дээр ч гэсэн тэнгэр оршин байдаг. Яг үүнтэй адил бид өдөр тутам сонголт хийдэг. Дэлгүүрт ороод ундаа авах уу, жүүс авах уу гэдгээс авхуулаад зөндөө хийдэг. Гагцхүү энэ сонголтын оронд нөгөөг сонгодог байж гэсэн бодол буюу харамсал л эцэст нь үлддэг. Би хувьдаа энэ харамслыг хамгийн бага буюу огт байлгахгүйн тулд хичээдэг. Сэтгэлдээ ийм хоосон хөндий мэдрэмжийг үлдээхгүйн тулд өдөр болгон гүрийдэг. Гэхдээ үүнийг бас буруугаар ойлгож болохгүй. Дэлгүүрээс жүүс үнэтэй болохоор оронд нь ус авсан гэдэг ч юм уу. Бүр яг өдөр тутмын асуудал биш, мөрөөдлийн талаар ярьж байна. Багаасаа л ийм хүн шиг болох юмсан гэсэн бодол, тэгмээр байна ингэмээр байна гэсэн хүсэл. Ирээдүйд юу тохиолдохыг бид мэдэхгүй ч тэр л хүсэл, мөрөөдлийнхөө төлөө хичээдэг. Яагаад гэвэл үүний ачаар бид аз жаргалтай байж чаддаг. Яагаад гэвэл эргээд энэ бидэн