Инээмсэглэл дүүрэн

Бүх зүйл 2 талтай байдаг, гарын минь алга гэж байхад нөгөө талд нь бас л байна. Уулын нэг тал гэж байхад нөгөө тал нь байна. Бид доошоо харахад газар гэж байгаатай адил дээр ч гэсэн тэнгэр оршин байдаг. Яг үүнтэй адил бид өдөр тутам сонголт хийдэг. Дэлгүүрт ороод ундаа авах уу, жүүс авах уу гэдгээс авхуулаад зөндөө хийдэг. Гагцхүү энэ сонголтын оронд нөгөөг сонгодог байж гэсэн бодол буюу харамсал л эцэст нь үлддэг. Би хувьдаа энэ харамслыг хамгийн бага буюу огт байлгахгүйн тулд хичээдэг. Сэтгэлдээ ийм хоосон хөндий мэдрэмжийг үлдээхгүйн тулд өдөр болгон гүрийдэг. Гэхдээ үүнийг бас буруугаар ойлгож болохгүй. Дэлгүүрээс жүүс үнэтэй болохоор оронд нь ус авсан гэдэг ч юм уу. Бүр яг өдөр тутмын асуудал биш, мөрөөдлийн талаар ярьж байна. Багаасаа л ийм хүн шиг болох юмсан гэсэн бодол, тэгмээр байна ингэмээр байна гэсэн хүсэл. Ирээдүйд юу тохиолдохыг бид мэдэхгүй ч тэр л хүсэл, мөрөөдлийнхөө төлөө хичээдэг. Яагаад гэвэл үүний ачаар бид аз жаргалтай байж чаддаг. Яагаад гэвэл эргээд энэ бидэнд харамсах сэтгэл үлдээдэггүй болохоор. Би дуу сонсох дуртай, миний сонсож байгаа дууг зарим нь их гоё гэж байхад зарим нь их уйтгартай гоё дуу биш байна гэж хэлдэг. Үүнтэй адил миний мөрөөдөл заримд нь таалагддаггүй байхад заримд нь таалагддаг. Таалагддаггүй хүмүүс чамайг мохоож үүнийг чинь өөрчлөхийг хүсэх болно. Энэ хүмүүс чиний найзууд, эцэг эх, эргэн тойрон хэн ч байж болно. Хүмүүс гэлтгүй зөндөө саад бартайтай ч учрах болно. Яг л буруу зүйл хийж байгаа мэт яг л болимоор санагдаж, тэр мөчтэй ч гэсэн таарах болно. Бүр цаанаасаа хийх ёсгүй мэт санагдаж хэсэг зуур болих үед нэг л аз жаргалгүй байдаг. Нөгөө л хоосон мэдрэмж, харамсал төрж эхэлдэг. Яг л энэ үед би болилоо гээд би дараа нь баяртай байж чадах болов уу гэж бодох хэрэгтэй. Ихэнх хүмүүс баяртай байхгүй болов уу гэж бодож байна. Яг л энэ үед ухралгүй цаашаа явах хэрэгтэй. Нөгөө талаас бүх зүйл хүссэнээр чинь яваад байвал жоохон уйтгартай болохоор саад бэрхшээл болгоныг өөрийг чинь хурцлах зүйл мэтээр харж цаашаа явах хэрэгтэй. Тэр үед өөрийг чинь дэмжиж байгаа зөндөө хүмүүстэй учрах болно, мөн чиний эхнээсээ хийгээд эхэлсэн зүйлийн үр дүнгүүд эхнээсээ гарч эхлэх болно. Эцэстээ чи үүнийг хийсэн гэдэгтээ баярлах болно. Бид энэ баяртай мэдрэмжийн төлөө л зөндөө зүтгэдэг, ирээдүйгээ сайхан болгохын тулд одоо хичээж байна. Бид энд гэрээсээ хол, өсч төрсөн газраасаа өөр орчинд амьдарч сурч байна. Хааяа гэрээ санаж, хичээл хүндрэж үед шантармаар санагддаг ч энд мөрөөдлөө биелүүлэж сайхан ирээдүйг бий болгохын тулд хичээж байна. Тиймээс би үүнийгээ мэдэж байгаа болохоор инээмсэглэл дүүрэн өдөр болгоныг угтдаг юм.

Comments

Popular posts from this blog

Хэрхэн сайхан амьдралтай болох вэ (Судалгаанд үндэслэн бичив)

Twilight Saga: Eclipse, Эхний бүлэг орчуулга