Posts

Showing posts from July, 2015

Их гоё юм

Би их гоё юм бичмээр санагдаад.... Та нар сонсох уу? Уг нь бид хоёр хамт гүйхээ болиод удсан ч гэсэн хааяа хамт кинонд явдаг байв. Гэнэт нэг орой надлуу Гараад ир, ярих зүйл байна гэлээ. Надад зүгээр л түүнтэй ярина гэж бодохоор л сэтгэл минь дулаацаад явчихдаг юм. Гэхдээ тэр өдөр надад яагаад ч юм вэ нэг л өөр зүйл болох байх гэсэн бодол төрөөд... Нэг тийм мэдрэмж. Нөгөө л дасал болсон замаараа алхаж эхэллээ. 3 сар болохоор нилээн сэрүүхэн ч гэсэн би түүнд гоё харагдаж гээд юбка өмслөө. Урьд нь хүнд сайхан харагдахын тулд ингэж хичээж байсангүй. Толинд хартал үс минь арзайчихсан байна. Хэзээ ч үсээ самнадаггүй хүн чинь үсээ самнаж эхлэв. Духан дээрх сорвинууд минь байгаа ч гэсэн урд чолк маань хааж өгч байгаад баяртай байна. Нэг л өөр зүйл түүнээс сонсох юм шиг санагдаад, нэг л сэтгэл догдлоод ... Тэгсэн ч гэсэн аль болох өөрийнхөө сэтгэлийг барьж, юу ч болоогүй юм шиг байхаар хичээв. 1 давхарлуу хамаг хурдаараа гүйгээд очмоор байсан өөрийгөө удаан алхуулав. Үүдэнд ирээд хаалга