Posts

Showing posts from June, 2011

First step to "Dream" stairway

I can't figure out from when I wanted to become teacher, excluding my mothers advice for choosing the profession after the high school graduation. I really want to become great teacher, who knows everything like the ones on the fairy tales. Give hope to others so they can live happily ever after, therefor no suffer in the world. To reach my goal firstly I have to have excellent educated and be respected by others. Suddenly I had the great chance to graduate 2 universities with 2 bachelor degrees. Now I really really want to get that chance into reality.

Яршиг яршиг

Энэ хорвоод хүн яахаараа ер нь бусдад сайхан харагдахыг хүсдэг байна аа. нэг хэсэг нь ээж ч юм уу аавынхаа буянаар гоо үзэсгэлэнг нь өвлөөд төрнө харин нөгөө хэд нь юу ч үгүй өөртөө ч юм уу бурханд гомдоод төрхийн. Техник технологи хөгжихийн эрхээр бурханд гомддог хэд нь өөрсдийгөө өөрчилдгийн гэнэ. Өөрсдийгөө тамлан зовоосныхоо эцэст сайхан болдог юм гэнэ. Зүү мэсийг өөртөө хэдэн ч удаа хүргэдийн бүү мэд. Бас л энэ зориг шүү. Ази хүмүүс том давхраатай нүдэнд дуртай юм гэнэ. Надад бол харж л байвал хамаа алга. Тэгсэн бусад хүмүүст тэгж санагддаггүй болохоор би бас өөрийгөө тийм болгож тэдэнд хүлээн зөвшөөрөгдөхийн гэнэ. Ёстой яршиг л байна. Лай Лай. Би ямар энэ хорвоод өөрийгөө тамлан зовоож хүний нүдээр өөрийгөө харах гэж төрсөн юм биш байгаагаараа л амьдармаар байна. Тал талаас зовоогоод байхын Лай юм аа. Би угаасаа онигор жижигхэн нүдтэй өнцгийн хугаралтай болохоос догь нүд шүү. Сормуусныхаа ачаар ямар нэгэн тоос тортог нүдрүүгээ оруулж ч байсангүй. Тэгсэн хэзээ билээ дээр нэг лам г

Алдаан дээрээ суралцаснаа хэрхэн бусдад харуулах вэ

Би өнгөрсөн зун үнэхээр том алдаа гаргасан түүнийгээ хэзээ ч мартахгүй байх, хааяа баяр баясгалангаар дүүрсэн үедээ тэр үед хамт байсан хүмүүстэйгээ тааралдах үед болсон зүйл маань гэнэт бодогддог. Шоконд орно гэдэг ч юм уу нэг л сонин уйтгартай болчихдог. Эхэндээ өөрийгөө тайвшруулахыг оролдож бусдад ч үүнийгээ илэрхийлэхийг хүсээгүй тулдаа сэтгэлийнхээ гүнрүү булчихсан юм шиг байна. Харамсалтай нь энэ маань хэзээ ч ил гарч ирэхгүй байх, мөн үндэслээд ургаасай ч гэж би хүсэхгүй байна. Одоо ч бүр зуршил болж байх шиг байна. Урьд нь олон нийтийн дунд байх надад үргэлж таалагддаг байсан харин одоо бол эсрэгээрээ. Хүмүүс миний хийсэн зүйлийг мэдэж байгаа байхдаа хэмээн бодож би улам нуугдахыг хүсдэг болсон. Монтений эссен дээр ганцаардал гэдэг гайхамшигтай зүйл хэмээн хэлж байсан ч би тэр үед үнэхээр ойлгодоггүй байжээ. Миний нийлдэг хүүхдүүдийн хувьд ганцаардал бол ялагдал мэт санагдаж илэрхийлдэг байсан тул би өөрийгөө ухамсарлалгүйгээр түүнийг нь хүлээн зөвшөөрч мөн миний хувьд ганцаар