Яршиг яршиг
Энэ хорвоод хүн яахаараа ер нь бусдад сайхан харагдахыг хүсдэг байна аа. нэг хэсэг нь ээж ч юм уу аавынхаа буянаар гоо үзэсгэлэнг нь өвлөөд төрнө харин нөгөө хэд нь юу ч үгүй өөртөө ч юм уу бурханд гомдоод төрхийн. Техник технологи хөгжихийн эрхээр бурханд гомддог хэд нь өөрсдийгөө өөрчилдгийн гэнэ. Өөрсдийгөө тамлан зовоосныхоо эцэст сайхан болдог юм гэнэ. Зүү мэсийг өөртөө хэдэн ч удаа хүргэдийн бүү мэд. Бас л энэ зориг шүү. Ази хүмүүс том давхраатай нүдэнд дуртай юм гэнэ. Надад бол харж л байвал хамаа алга. Тэгсэн бусад хүмүүст тэгж санагддаггүй болохоор би бас өөрийгөө тийм болгож тэдэнд хүлээн зөвшөөрөгдөхийн гэнэ. Ёстой яршиг л байна. Лай Лай. Би ямар энэ хорвоод өөрийгөө тамлан зовоож хүний нүдээр өөрийгөө харах гэж төрсөн юм биш байгаагаараа л амьдармаар байна. Тал талаас зовоогоод байхын Лай юм аа.
Би угаасаа онигор жижигхэн нүдтэй өнцгийн хугаралтай болохоос догь нүд шүү. Сормуусныхаа ачаар ямар нэгэн тоос тортог нүдрүүгээ оруулж ч байсангүй. Тэгсэн хэзээ билээ дээр нэг лам гэж нэрийдсэн өөрийгөө ирээдүйг хардаг гээд бусдад итгүүлсэн гар дээр ороод үзүүлсэн шууд давхраа хийлгэх хэрэгггүй гэдэг юм байна. Хүмүүс л хэлж байснаас би өөрөө ер бодож байгаагүй зүйлийн талаар яриад. Надтай хамт орсон найз маань ч би ч тэр хүнтэй санал нийлээгүй зүгээр л үнэн лайтай бингоддог гар юм шиг санагдаад. Ажиглаж дүгнэх чадвар нь бусдаас илүү хөгжсөн юм шиг ээ. хахах
Одоо болсон бүр бүх хүмүүс давхраа хийлгэчихсэн байх юм аа. Бусад хүмүүсээс юугаараа дутахын гэсэн сэтгэлгээг багаас маань надад суулгаагүй болохоор надад тоох ч юм алга. Гэсэн энэ хэдэн гарууд ядаргаатайн. Би онигор нүдээрээ та нарыг хараад болоод л байна намайг харахад хэцүү байгаа бол надаас холд өөр тэр загас шиг нүдтэй гаруудлуу оч. Надад битгий яршиг удаад бай. Лайтай юм нээрээ.
Харанхуй гудамжинд нэгэн сохор эр дэнлүү бариад явж байна гэнэ. Харсан хүмүүс түүний сохрыг мэдэх тул шоолоод чамд наад дэнлүү байсан байгаагүй юу ч харахгүй биз дээ гээд шоолж гэнэ. Харин тэр хүн "Энэ дэнлүүг та нар намайг ирээд мөргөхөөс зайлсхийж барьж байна, та нарт зориулсан дэнлүү" гэж хэлсэн юм гэнэ. Бас овоо эр ээ, надад та нарт зориулах дэнлүү ч алга, угаасаа харанхуй шөнө би ингэж орой гарах ч үгүй. Тиймээс ахиад хэлий та нар намайг одоо хэн байгаагаар минь хүлээн зөвшөөрөхгүй юм бол цаг үрэлгүй зүгээр л холд, орхи. Мянга үглээд нөлөөлий гэсэн ч би А.Ичинхорлоо хэвээрээ л байх болно.

Comments
Post a Comment