Сонгомол эсээ

Анх хоёрдугаар курст байхад би Монтений эссег унших оролдлого гаргасан. Учир нь миний орчин тойронд байсан хүмүүс үүнийг уншихыг зөвлөхөөс илүүтэйгээр би тэднийг уншиж байхыг нь харсандаа уншихаар шийдсэн. Учир нь би тэр үед оюутныхоо холбоонд явдаг байлаа. Надтай хамтран ажилладаг байсан хүмүүс ихээхэн идэвхитэй хүмүүс байсандаа би тэдний нэг болсон нь тэр. Би яг л резин гэж гууль шиг шарладаг хүн. Миний орчин тойрон ямар байна яг л тийм байдаг. Физикийн хуулинд хүртэл ямар ч биет нэг өрөөнд орохдоо адилхан температурт байдаг гэдэг шүү дээ. Төмөр, мод хоёрын аль нь хүйтэн вэ? гэхэд танд юу гэж санагдаж байна. Төмөр метал болохоор нэг л хүйтэн мэт санагдаж хариултаа яаран төмөр гэж өгч магадгүй. Гэхдээ хариулт нь хаана байгаагаас нь шалтгаална. Нэг өрөөнд байгаа бол тэр хоёрын хэм нь яг л ижилхэн шүү дээ. Гол ялгаа нь гаднаас гэж хүйтэн орчноос орж ирээд энэ хоёр хэр удаан өрөөний температурт орох вэ гэдэгт л байгаа. Би өөр төрлийн биет шиг их удаан гэж өөрийгөө боддог ч үнэхээр удаан хүмүүсийн дэргэд бол үнэхээр хурдан зохицдог шүү. Тэгээд тэр хэмээсээ их удаан гарна. Хамгийн ярвигтай нь би ингэж солигддогоосоо болоод өөрийнхөө анхнаасаа тавьсан зорилгоосоо их хурдан буцдаг. Буцдаг гэж нэмэгддэг ч юм уу. Нэмэгдэн баяжсаар л байдаг. Ажаад байхад над шиг бус тууштай хүмүүс илүү ажмилттай байдаг гэхүүдээ. Хүн хүний хувьд амжилт өөр гэж. Арай л сэдвээсээ халичихлаа. Монтений эссег уншаад одоо ойлгож л байх шиг байна. Магадлангуй хэлж байгаагийн шалтгаан нь зарим зүйлийг нь бодож яваагүй зүйлс тул их сонирхолтой санагдаж байна. Дэндүү их мэдээлэл байгаа тул бичиж толгойгоо цэгцлэхгүй бол мэдлэг болгож чадахгүй юм шиг санагдаад. Манай хүний нөөцийн багш зарим хүмүүс гарандаа стресстэй буюу гараараа бичиж байж стресс нь тайлагддаг гэж хэлж байсан. Бодвол тэр хүмүүсийн нэг нь би л юм шиг байна. Ерөнхийлөгч (аав) энэ хүн 1533 онд төрсөн гэдгийг сонсоод их л гайхаж байна. Ийм ухаантай ижилхэн сэтгэж явдаг хүн нь тээр дээр онд амьдарч байсан гэдгийг нь сонсох их л хачирхалтай байна. Манай ерөнхийлөгч өдгөө 65 гарч байгаа тэгээд дээр үед гэсэндээ муу байна гэж бодсон юм байхдаа. Номонд их гоё үг байсан миний бодож байсныг өвөг дээдэс минь ч бодож байсан гэж. Гадаад ертөнцийг хар л даа. Хувцаслалтыг хараач бидний өмсч буй хувцасны загвар хүртэл олон жилийн өмнөх загвартай ч байх шиг, дөрвөн улирал ээлжлэгдсээр л байна шүү дээ. Шинэ зүйл үүсдэггүй харин хувисч байдаг гэж ёстой үнэн үг юм даа. 6-р ангид шиг санагдаж байна манай их мэдэгч багш (манай ангийн багшаар бараг 4 жил байсан байхаа тэгээд тэр хүний амнаас ганц л удаа би үүнийг мэдэхгүй юм байна гэсэн үг гарч билээ, ганцхан удаа шүү дээ) Моцарт, Бетховен, Бах гээд суут хөгжимчид одоо үеийн хүмүүсийн дунд байсан бол алдартай болохгүй гэж хэлж билээ. Бидний сонсгол тэр үеийн хүмүүсээс хамаагүй сайн гэнэ. Энэ яг л дэлхийгээс өөр гариг дээр амьдрал байна гэдгийг сонсоод гайхдаг хүмүүсээс гарах үгстэй, адам евагаас хүн төрөлхтөн үүссэн гэдэг зүйрлэлд шууд утгаар нь итгэдэг хүмүүсээс гарах үг шиг сонсогдохгүй байна гэж үү. Би хүмүүсийг амьтнаас өөрийгөө хэт дээгүүр тавьж өөрөөрөө бахархаж байгааг харахаар үнэхээр хэлэх үг олдоггүй. Үнэхээр юу гэж хэлэхээ мэддэггүй зүгээр л тэр хүнээс харьцаагаа шууд таслахыг эрхэмлэдэг. Ингэх нь өөрийгөө тайвшруулах аргын нэг юм. Би ер нь нэг асуултанд ер нэг талыг барьсан хариулт олдоггүй. Миний хувьд ямарваа нэгэн хүн надтай харьцаж байхад би түүнийг сонсохгүй эсвэл хариу үйлдэл хийхгүй байх нь бодож болох хамгийн том доромжилсон хэлбэр юм. Тэгээд ойр хавьдаа байдаг хүмүүсийг хааяа наадахаа орхи гэж хэлээр надад их сонин мэдрэмж, эргэлзээ нэг дор төрдөг. Аль болох түүнд ойлгуулахыг хичээхэд бүр эсрэгээрээ зөрдөг хүмүүстэй би таарч эхэлсэн үнэхээр тэр үед өөрийн эрхгүй орхиё гэсэн бодол төрдөг шүү. Гэхдээ тэр үйлдлийг би үзэн яддаг түүний үзэл бодлыг багахан ч гэсэн ойлгохгүйгээр зүгээр орхих нь ажлыг дуусгаагүйтэй адил, тэр хүнийг доромжилсон явдал болно.

Comments

  1. taalagdlaa bichsen zuil chin. zarimdaa bi uuriiguu oilgodoggvi ym yrn zarimdaach geltgui deerees ni chinii heldgeer asuultand neg taliig bairij hariulj chaddaggvi ym buhen olon taltai shvvdee altan dundjiig olohod bas hvv medremj heregtei ym shigee. Songomol eseeg unshnaa xxe oyutan hvnd nom awahad mungu dutagdah tal bhiima ghde zvgeree.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Шинэ жолооч нарт

Анна франк