Posts

Showing posts from May, 2018

Яасан гэнэ ээ

Архи ууж л зориг ороод яриа дэлгэж, ажлаа бүтээдэг гэнэ үү Аваад суусан эхнэрээ одоо минийх болсон гээд өөр хүнлүү шутардаг гэнээ Арга эвийг нь олохгүй бол хүний чадлаар хүч хэрэглэдэг гэнэ үү Амьдрал үнэхээр хэцүү гээд мансуурч тайвширдаг гэнээ Ямар хулчгар болоод өөрийн бодлоо ирэрхийлж чадахгүй шалтаг гаргадаг юм вэ Яасан, маргааш нь би согтуу байсан гээд өөрийгөө авч гарч чадна гэж бодоо юу Ямар шуналтай болоод өөртөө чинь амьдралаа хуваалцах хүнийг үл тоон Ялдам, шалдан нэгэнлүү гүйнэ вэ бандиа Толгойн дотор чинь тархи гэдэг эрхтэн бий Түүнийг тэл гэж заяаснаас агшаа гэж заяагаагүй Тэгээд юу гээч, чамд хоёр гар хоёр хөл толгой байна Тэдэндээ итгээд, толгойгоо ажлуулаад эргэн тойрноо ажаач жаалаа