Posts

Showing posts from June, 2015

Айдас

Өнөөдөр нэг л эвгүй өдөр гэх юм уу даа Зөрөөд өнгөрч байгаа залуучуудын харц нэг л эвгүй, нэг л өөр харцаар ширтэнэ. Тэр харц нь нэг л эвгүй, дотор огиулмаар харц. Яагаад ч юм вэ хэдэн өдөртөө мартагдмааргүй. Нүдлүү чинь биш сэтгэлийг чинь урж байгаа мэт нэг тийм эвгүй мэдрэмж. Өдөр тутам хэрэглэдэг үгс хэрнээ хэдэнтээ сэхүүлж, үхүүлдэг гээч. Нэг тийм багш... Сэтгэл хөдөлсөндөө нулимсаа харамламааргүй үгсийг шидэх тэрхүү махбодь. Хаанаас нь тэр хүч гарч ирээд яаж тэгж сүлбээд байгааг ухаарж ч амжмааргүй үгсийг хэлэх багш. Өөрийгөө үнэхээр жоохон гэдгээ мэдрэх хамгийн өөдгүй мэдрэмж. Шинийг мэдэж сурах бүрт өөрийгөө хаана нь ч хүрэхгүй гэдгээ олж мэдэх гутрал. Эргээд энэ цаг хугацаа багадаад өнө мөнх амьдарвал хэмээх бодол. Энэ бүхнийг бодсоор байвал өөрөө галзуурах нь гэдгээ мэдэх айдас. Тэр айдсыг давж чадахгүй бол ялагдана хэмээн өөрийгөө зоригжуулах хүч харин хэзээ ч дуусашгүй үүрд мөнх. Тэр барцдыг даван туулж өөрийгөө цогцлуулах тэр мөчийн төлөө.