Posts

Showing posts from December, 2015

Фэйсбүүк

Би аль эртнээс л энэ нүүрний номыг хааж бодит амьдралтаа нүүр тулж амьдрах юмсан гэж хичнээн их бодож байсан гээч. Тэгж бодсоор хаах ч яалт ч үгүй хүнтэй холбоо барих хэрэг гарахад буцаад л нээчихнэ шүү дээ. Тэгээд л нээх тоолонд улам л энэ хэрэгслийг ашиглан, цаг хугацаа ч тэр хэмжээгээр хурдан өнгөрнө. Уг нь арван жилд үүнийг хэрэглэхгүй болоод л ирсэн юм чинь одоо ч гэсэн болж л таарна шүү дээ. Хамгийн сонирхолтой нь бүх хүмүүс л энэ зүйлийг байнга ашиглана. Бүр үргэлж шүү дээ. Миний бодлоор бидний хийж байгаа зүйл хиймээр байгаа зүйлтэй минь харшилдаж байдаг. Тэр ч утгаараа хийж байгаа зүйлээсээ уйдахаараа бид буцаад л хийсвэр ертөнцрүүгээ очихыг хүсдэг. Энэ хийсвэр байдлыг бий болгогч нь нүүр хуудас юм. Чи түүн дээр өөрийн хийхийг хүссэн зүйлээ л хийнэ шүү дээ. Ингээд харахаар энэ бидний эрх чөлөөг өгдөг зүйлсийн нэг юм шиг. Гэхдээ яагаад хүмүүс сайн уу гээд инээмсэглээд ярилцахын оронд инээмсэглэсэн дүрс явуулж бичдэг гэж. Яг л хүмүүст ярихын оронд ингээд над шиг блог дээрээ би