Posts

Showing posts from March, 2017

Нэг, хоёр, гурав

Тэр зүгээр л тэндээ ирээдүйгээ төсөөлж бодож байгаа юм Тэр зүгээр л эндээ байх уу явах үгүйгээ тунгааж байгаа юм Тэгэхдээ бас юу ч бодолгүй инээмсэглэн өдрийг барж байгаа юм Тэгээд л хүн яаж амьдрах ёстойг ойлгож, мэдэрч, хөөрч байгаа юм Гэхдээ гэм нь өөрийгөө хуурч чадахгүй болохоор Гэнэт гэнэт өөрийгөө ойлгохоо болино, будилна Гэлээ энэ зам ч гэсэн түүнд гэрэл гэгээ тусгаж байгаа болохоор Гэмээнэ ингээд баймаар ч гэсэн Нэгэнт шийдсэн, шулуудсан Нэг, хоёр, гурав

Жаргалтай байна гэдэг үгийг хэлж болохгүй юм шиг ээ

Жаргалтай байна гэдэг үгийг хэлж болохгүй юм шиг ээ Яагаад тэгж их баярласны дараагаар сэтгэл тэгж их хоосордог юм вэ Яагаад тийм олон хүнтэй хамт байгаа хэрнээ гав ганцаархнаа мэт санагддаг юм вэ Яагаад жаргалтай байгаа гэсэн хэрнээ сэтгэл нь урагдчихсэн байж байдаг юм вэ Яагаад ганц ч гэсэн өдөр амар амгалан байж болдоггүй юм вэ Амар амгалан өөрөө болох болохгүй бүхнийг далладаг юм болов уу Аз жаргал өөрөө зовлон зүдгүүргүйгээр байж чаддагүй юм болов уу Ганцаараа байхдаа олуулаа байгаа юм шиг санагддаггүй гэж үү Гэмээнэ сэтгэл хоосорч байж л дүүрдэг болж таарлаа