Posts

Showing posts from December, 2018

Хэрхэн сайхан амьдралтай болох вэ (Судалгаанд үндэслэн бичив)

Image
Хэрхэн аз жаргалтай болох, үр бүтээлтэй ажиллах, хайр дурлалын харилцаагаа дээшлүүлэх талаар зөндөө сайн зөвлөгөө байдаг. Гэхдээ хэрхэн бүхэл амьдралаа дээшлүүлэх талаарх зөвлөгөөнүүд олон зүйлийг тунгаасны эцэст бичигдсэн байх хэрэгтэй. Тэгэхийн тулд нилээд олон хүмүүсийг амьдралынх нь туршид дагаж суралцах хэрэгтэй болно. Аз болоход зарим хүмүүс даган суралцсан байна!!! Насанд хүрэгчдийн хөгжлийн судалгааны талаар гурван том судалгаа хийгдсэн ба түүнд оролцогчдыг бага наснаасаа өтөл нас хүртэл судалгаанд хамрагдсан оролцсон байна. Судалгаа нэг. Сайхан өтлөх. Насанд хүрэгчдийн хөгжлийн судалгаа нь эрүүл хүмүүс дээр илүүтэйгээр тулгуурлан судалгаагаа хийсэн бөгөөд эмийн хэрэглээний талаар хомс мэдээлэлтэй. 60-с 80 жил гурван эрэгтэй, эмэгтэй бүлэгт судалгаандаа хамруулжээ. Нэгт, дэлхий дээрх оюун санаа олон бие махбодийн талаар хийгдсэн хамгийн удаан явагдсан судалгаа болох 1920-д онд мэндэлсэн 268 Харвардын их сургууль төгсөгчид юм. Хоёрт, 1930-д онд төрсөн доод давхаргийн 45