Хэрхэн сайхан амьдралтай болох вэ (Судалгаанд үндэслэн бичив)

Хэрхэн аз жаргалтай болох, үр бүтээлтэй ажиллах, хайр дурлалын харилцаагаа дээшлүүлэх талаар зөндөө сайн зөвлөгөө байдаг. Гэхдээ хэрхэн бүхэл амьдралаа дээшлүүлэх талаарх зөвлөгөөнүүд олон зүйлийг тунгаасны эцэст бичигдсэн байх хэрэгтэй.
Тэгэхийн тулд нилээд олон хүмүүсийг амьдралынх нь туршид дагаж суралцах хэрэгтэй болно. Аз болоход зарим хүмүүс даган суралцсан байна!!!
Насанд хүрэгчдийн хөгжлийн судалгааны талаар гурван том судалгаа хийгдсэн ба түүнд оролцогчдыг бага наснаасаа өтөл нас хүртэл судалгаанд хамрагдсан оролцсон байна.
Судалгаа нэг. Сайхан өтлөх.
Насанд хүрэгчдийн хөгжлийн судалгаа нь эрүүл хүмүүс дээр илүүтэйгээр тулгуурлан судалгаагаа хийсэн бөгөөд эмийн хэрэглээний талаар хомс мэдээлэлтэй. 60-с 80 жил гурван эрэгтэй, эмэгтэй бүлэгт судалгаандаа хамруулжээ. Нэгт, дэлхий дээрх оюун санаа олон бие махбодийн талаар хийгдсэн хамгийн удаан явагдсан судалгаа болох 1920-д онд мэндэлсэн 268 Харвардын их сургууль төгсөгчид юм. Хоёрт, 1930-д онд төрсөн доод давхаргийн 456 хүний судалгаа бөгөөд энэ нь ажилчин ангийн талаар хийгдсэн хамгийн удаан судалгаа юм. Гуравт, 1910-д онд төрсөн дундаж давхаргийн ухаалаг 90 эмэгтэй дээр хийсэн судалгаа бөгөөд энэ дэлхий дээрх эмэгтэй хүний талаарх хийсан хамгийн удаан судалгаа билээ. Хэдийгээр эдгээр судалгаа нь төгс биш ч гэлээ хамгийн удаан хийгдсэн судалгаа гэдгээрээ шилдэгт орно.
Харвардын эм судлалын сургуулийн профессор Жорж Вайлант судалгаагаа 30 гаруй жил үргэжлүүлсэн бөгөөд түүний алдарт ном нь Aging Well: Surprising Guideposts to a Happier Life from the Landmark Study of Adult Development.
1000 гаруй хүний 100-д жилийн судалгаанаас онцлох зүйл маш олон. Үүнээс бид 6 зүйлийг онцлох болно. (Уншигч та нэгийг нь ч бүү алгасаарай!)
Тодорхой зүйл хэдий ч алгассан тохиолдолд үнэхээр тiаны амьдралд томоохон нөлөө авчрах тул сануулж байгаад минь уучлаарай. 

1) Архи тамхинаас татгалзах

Эрүүл мэндэд хамгийн их нөлөө үзүүлдэг 2 зүйл.

50-тайгаасаа өмнө тамхи их татаагүй, татсанаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг тодорхойлж байв. Өдөрт нэг хайрцаг-с илүү тамхи 30 жил татсан эрэгтэйчүүд татдаггүй эрэгтэйчүүдээс 10 дахин цагаасаа өмнө бурхан болсон байна. 45-тайдаа тамхи татахаа зогсоовол (өдөрт нэг хайрцаг тамхи 20 жилийн туршид) 70 эсвэл 80 насыг л золгоно. 

Мөн архи ууснаар эрүүл мэндээ муутгахаас гадна аз жаргалгүй, нөхөрлөл хайр дурлалыг үгүй хийдэг.
Зарим хүмүүс асуудалтай тулгарахаараа уудаг ч архи нь асуудлын ШАЛТГААН! үр дагавар нь биш юм.

Архи хэтрүүлэн хэрэглэснээс стресс ихдэж, сэтгэлээр унаж мөн эдийн засгийн чадвар буурдаг. Аз жаргалгүй хүүхэд наснаас үл хамаарсан архинд донтолт нас ахилтыг хар дарсан зүүд болгож нийгмийн тусламжийг тасалдаг.

Хэвийн жингээ барьснаар нас уртасгадаг ба байнгын дасгал хөдөлгөөн нь урт удаан нас мөн аз жаргал авчирдаг. Энгийн бөгөөд хялбар: эрүүл байхад хэрэгтэй хүчин зүйлсийг мэдэх үү? Тэгвэл түүнийг зүгээр л хийчих.
Ойлгомжтой бас заавал хийх зүйлийг дурдчихлаа. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавь. Мөн оюун санаагаа ч гэсэн эрүүл саруул байлгах хэрэгтэй. Тиймийн тулд...

2) Олон жилийн боловсрол = Сайн

Харвард төгсөгчид 70 настайдаа ямар ч судалгааны хүмүүсээс эрүүл байв. Гэхдээ...
Судалгааны бүлгээс коллеж-д хамрагдсан хүмүүсийг цуглуулахад эрүүл мэндийн төвшин нь адил байв.
Дундаж бүлгийн эрүүл мэнд нь муудсан 70 настай эрчүүдийн эрүүл мэнд нь 80 настай Харвард төгсөгчидтэй адил байв. Харин дундаж төвшний коллеж төгсөгчид-н эрүүл мэнд нь 70 настай Харвард төjijiiiiгсөгчидтэй адил байв. Бага нас, IQ-н төвшин, орлог, коллеж-н нэр хүнд, ажил зэргээрээ Харвард төгсөгчид хамаагүй илүү байсан ч боловсрол эзэмшсэнээр эрүүл мэндтэй сайтай болоход нөлөөлөхийг харуулав.
Гэр бүлийн орлого, IQ-с үл хамааран боловсрол эзэмшсэнээр сайн зуршил мөн эрүүл амьдралын зүг алхаж байв. 
Боловсролтой хүмүүс өөртөө халамж анхаарал тавих мөн шургуу зантай байв. Дундаж бүлгэмийн хүмүүс боловсрол эзэмшихийн хэрээр тамхи татахаа больж, эрүүл хооллож мөн архийг зохистой хэрэглэж байв.
Дараагийн хэсэг маань зарим хүмүүст гунигтай санагдаж магадгүй. Бид өнгөрснөө өөрчилж чадахгүй...эсвэл чадах уу?

3) Аз жаргалтай хүүхэд нас

Бага насандаа хэр их хайрлагдаж өссөнөөс ирээдүйн орлогыг тодорхойлж болно. (аль аль нийгмийн давхаргаас гаралтай-с бус)
Дундаж төвшний болон Харвард төгсөгдийн эцэг эх нь ямар нийгмийн давхаргаас гэдэг нь бус ээж нь тэднийг хэр их хайрлаж өсгөсөн вэ гэдгээс тэдний ирээдүйн орлого нь хамаарч байв. 
Хүнийг хэцүү асуудлыг хэрхэн шийдэж байгаагаас түүнийг ямар хүн вэ гэдгийг харж болно. Сайхан өтөлсөн хүмүүс дайсандаа ч ерөөхөд хэрцгий зүйл болох Өсвөр Насыг ч эвтэйхэн даван гарсан байв.
Дундаж бүлгэмийн хүмүүсээс харахад амжилттай өтөлсөн хүмүүс дунд сургуулиа амжилттай суралцсан хүмүү байв. Дундаж бүлгэмийн дунд сургуулиа амжилттай дүүргэсэн 150 хүний 56 нь аз жаргалтай ба эрүүл харин 13 нь уйтгартай мөн өвчтэй байжээ.  Сурлагын дүнгээрээ хамгийн доор жагссан 19 дундаж бүлгэмийн хүмүүсээс ганцхан хүн л жаргалтай ба эрүүл харин тавны гурав буюу 11 нь уйтгартай ба өвчтэй эсвэл нас барсан байв. Өсвөр насаа амжилттай даван туулсан хүмүүс амжилттай өтөлж байна.
Иймэрхүү ярианд зарим хүмүүс дургүйцэж магадгүй. Цаг хугацааны машин байхгүй, бас бид нар ямар эцэг эхээ өөрсдөө сонгож чадах биш. Хүүхэд нас тань сайхан өнгөрөөгүй мөн өсвөр нас тань хэцүүхэн байсан бол та бүр өнгөрсөн гэсэн үг үү?
Үгүй ээ. Сайхан хүүхэд насны дурсамжтай хүмүүс, муухай дурсамжтай хүмүүсээс илүүтэйгээр зөвөөр таамаглагдахуйц байсан юм.

Сайхан дурсамжаар дүүрэн хүүхэд нас, баян аав, эрчүүдийг сэтгэл зүйг сайжруулж байсан бол ядуурал мөн хатуу аав зэрэг бараан хүүхэд нас Харвард төгсөгчид болох дундаж бүлгэмийн эрчүүдийн ирээдүйг бусниулаагүй. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, сайхан хүүхэд настай байсан хүмүүсийн ирээдүй нь илүү тодорхой байв. 
Мөн түүнчлэн хайр болон тусламж хожуу ирсэн ч гэсэн хуучин шархыг эдгээдэг.
Насанд хүрэхдээ хайрт хань, итгэлтэй сайн найзтай болсноор хүүхэд насны муухай дурсамжаас авсан шарх эдгэрдэг.

Бидэнд тохиолдсон муухай зүйлс биднийг сүйтгэдэгдээ биш, бидэнтэй учирсан сайн хүмүүс бидний өтөл насыг сайхан болгодог. Эмэгтэйчүүд мөн эрчүүдийн хань ижил нь хүүхэд насны муухай дурсамжийг анагаадаг. 50-тайдаа аз жаргалтай гэрлэсэн бол 80 хүрэх магадлалтай. Хагас зуун жил амьдралын бололцоо тааруухан Хавай-н залууг дагасны эцэст судлаач Emmy Werner, асуудалтай хүмүүс сайн найзтай болж болж мөн сайн гэргийтэй учирсанаар эргэлт хийж байсныг онцолж байв. 

Хэдэн насалсан ч бид хайргүйгээр байж чадахгүй. Сэтгэл дүүрэн бага нас чухал ч гэлээ амьдралд бусад зөндөө зүйл байдаг. Оргүйгээс ортой нь дээр.
Дараагийн хэсэг бол судалгааны маш том онцлох хэсэг мөн.

4) Харилцаа

Ухаалаг мөн баян чинээлэг олон эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд сэтгэл хангалуун биш байдаг. Тэднийг бодвол ядуу, тийм ухаантай биш хүмүүс ч хангалуун байж чаддаг. Энэ нь бусадтай харилцах чадвараас ихээхэн хамаардаг. 

Туршилтанд хамрагдсан гурван хүн гурвуулаа оюунлаг ухаан эсвэл гэр бүлийн төвшин бус сэтгэлийн ухаанаар сайхан өтөлдөг. Сайхан өтөлнө гэдэг нь бусад хүмүүст сэтгэлийн өглөг өгч авалцахыг хэлдэг бөгөөд мөн өөрийгөө мартаж болохгүй. 
Бидний гаргадаг хамгийн том алдаа юу вэ? Нэгэн харилцаа дуусахад дараагийн шинэ харилцааг бий болгоход сайн хичээдэггүй. 
Шинэ зүйл суралцан мөн танилын талаа нэмсэнээр сайхан өтөлнө. 50 настайдаа танилын хүрээгээ тэлснээр сэтгэл санаа ч гэсэн насанд хүрдэг. 
Амжилтанд хүрсэн мөн хүрч чадаагүй хүмүүсийг юугаар хэмждэг вэ? Хамгийн том хэмжигдэхүүн нь...

5) Юмны учрыг олох чадвар

Том хүн гэсэн нэрийдлээр өөрийгөө хамгаалах. Амьдрал дээр хэцүү хүмүүстэй тулгарч муухай сэтгэгдэл, дурсамжтай болох үед бид шууд л өөрсдийгөө хамгаалж хана барьдаг.
Санаагаар нь юм бүхэн явахгүй үед өсвөл насныхан чарлаж орилон бурууг бусдад тохдог. Том болохоороо заримдаа хашгарч мөн бусдад бурууг тохдог.

Ингэх нь сайн зүйлийг авчирдаггүй. Зугтаад ч нэмэргүй асуудлуудын учрыг хэрхэн олох нь урт хугацааны үр дагавар авчирдаг. 
…Өөрийгөө хамгаалах нь Жаргалтай- Эрүүл бүлэгт түгээмэл харин Уйтгартай-Өвчтэй бүлэгт байхгүй байв. 
Бусдыг буруутгах, түрэмгий, өөрийгөө хязгаарласан, сэтгэл хөдлөлөө ил гаргах мөн төсөөллийн ертөнцөд орох зэрэг нь муу үр дагавар авчирдаг. Энэ нь түр хугацаанд дээрдүүлэх боловч урт хугацаанд олиггүй шийдвэрийн эх үүсвэр болж сүйрэл авчирдаг. Харин нинжин сэтгэл, нигүүрсэл, номхрол, хошин шогч байдлаар асуудлыг шийдвэрлэвэл урт хугацаандаа дээрдэх болно.
Энэхүү дөрвөн зан чанар нь мэргэн санаа юм. Өөрийнхөөр нь хийлгүүлэх (нинжин сэтгэл); асуудлыг бүтээлч байдлаар шийдвэрлэж сөрөг зүйлийг эерэг болгох (нигүүрсэх); эерэг талыг харж тэвчээртэй байх (номхрох); хэтэрхий хүндээр тусгахгүй байх (хошин шогч байдал). Эдгээр ааш зан нь хатан хаан Викториа-н ёс суртахууны хуулийн гол цөм бөгөөд үүгээр хувиа хичээсэн байдлыг эмчилсэн. 
Өсвөр нас дуусдаг ч хувиа бодсон, анхаарал хайсан зан чанар нь хөгширсөн ч хэвээр үлддэг. Зарим хүмүүс бүр дийлэлгүй эмгэгт хүрдэг, блог бичих зэрэг. 
Хэрэв эдгээр чадварыг эзэмшээд сурчихлаа гээд амиа бодсон гар болчихов. Тэгээгүй хүмүүс дараагийн төвшинлүү очдог....

6) “Үр бүтээлч байдал”

Үр бүтээлч буюу буцааж өгөх. 
Үр бүтээлч байдал гэдэг нь холбоо үүсгэхийг хэлдэг. Тухайн нийгмээс хамаарад үр бүтээлч байдал өөр өөр байдаг. Зөвлөгч, хөтөч, багш, дасгалжуулагч гээд. 30-с 45 насны хооронд бидний амжилтанд хүрэх гэсэн хүсэл буурдаг ч нийгэмд элсэн хүсэл нэмэгддэг.  
Бид залуу байхдаа аминч байдаг ч, зүгээрээ. Бид ертөнцийг, өөрсдийгөө танин мэдэж өөрсдийн амьдралаа бүтээх хэрэгтэй. 
Тэгсний дараагаар аминчханаар амьдралаа дээшлүүлэх арга бол аминч бус болж бусдад туслах явдал юм. 
50 настай үр бүтээлч эрэгтэйчүүд эмэгтэйчүүд Эрүүл-Сайн бүлэгт 3-с 6 дахин их байсан. Гурван судалгаа гурвуулангаас нь харахад 70 настайдаа тэд аз жаргалтай байв. 
Эхний хэдэх арван жилдээ өөрийн амьдралаа бий болгож, сайн хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. Үлдсэн жилүүдээ бусдад өөрийн сурсан мэдсэнээ заахад зориулаарай. 
Хэлэх гэсэн зүйл маань боллоо. Одоо бүгдийг нь дахиж нэгтгэе. 

Дүгнэлт

Амьдралаа ингэж сайхан болгоно.
  • Архи тамхинаас татгалзах: Мэдээжийн хэрэг.
  • Боловролын хугацаа = сайн: Боловсрол эзэмшсэнээр сайн хэвшилтэй болдог (мөн ухаантай амбицтай хүмүүсээр хүрээлүүлэх, тэд таныг хэзээ ч гомдоохгүй).
  • Сайхан хүүхэд нас: Маш том зүйл. Мөн өөрийнхөө хайртай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэнээр та өөрийн бага насны дурсамжаа эдгээж чадна. 
  • Харилцаа холбоо бол бүгд: “Хайр бол аз жаргал. Сэтгэл дүүрэн.”
  • Юмны эвийг олох: Хүндээр тусгаж авахаа больж, түрэмгий ширүүн байдлаа зогсоо. Хошин шогч байдлаар асуудлыг шийдвэрлэ. 
  • Үр бүтээлч байдал: Сайхан амьдралыг бий болгож, өөрийгөө ухамсарлах буцаан хүмүүст түгээ. 
Тогтвортой гэр бүлийн амьдрал, сөргийг эерэг болгодог, тамхинаас татгалзах, архины зохимжтой хэрэглээ, тогтмол хөдөлгөөн, өндөр боловсрол, хэвийн жинтэй бол та эрүүл саруул 30 жилийг үднэ. 
how-to-make-your-life-awesomeЭдгээр зүйлс нь тэрбумтан болох эсвэл Олимп-с алтан медал авахын төлөөх зөвлөмж биш. Хэн ч үүнийг хийж чадна.
Сайхан амьдралыг та л өөрөө би болгож чадна. Хөдөлмөрлөж чармай. Үүнийг хэн болгон л мэднэ. Хамгийн гол нь өөрийгөө хянах чадамж.

Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Comments

Popular posts from this blog

Инээмсэглэл дүүрэн

Twilight Saga: Eclipse, Эхний бүлэг орчуулга