Шинэ жолооч нарт
For the people who read my blog, I would like to officially announce that I became driver, life taker. To some people who somehow connected to car accident may reflect it as murderer, someone who takes lives. But I won't be the same as others I will fight against it :)...
Машин авах гэж буй хүмүүст зөвлөгөө өгөхөд:
Нэгт. Нэрний тухайд
Машин нь нэн тэргүүнд цоо шинэ буюу үйлдвэрээс дөнгөж гарсан, монголд яваагүй, болон монголд явсан хэмээн хуваагддаг. Цоо шинэ, монголд яваагүй машиныг бид шинэ машин гэдэг. Монголд явсныг нь хуучин машин гэнэ. Сонирхолтой нь 50000км хүртэлх явсан машиныг бараг цоо шинэ машинд тооцдог. Хэрэв машин лизингээр авах гэж байгаа бол цоо шинэ машин аввал хүүгийн хувь нь бусадтай харьцуулахад арай л бага байдаг.
Хоёрт. Брендийн тухайд
Монголд Тоёота их нэр хүндтэй учир нь японы машин, сэлбэг элбэг (солонгосын тэрэгтэй- Hyundai-харьцуулахад бага), өвөл сайн асдаг болон нэр хүндээ алддаггүй зэрэг давуу талтай гэнэ. Өөрийн хэрэгцээгээ байнга сайжруулахын хүсдэг хүмүүс авсан машинаа хоёр гурван жил унасны эцэст зарах бол зарах үнэ авсан үнээс даруй 1, 2 саяар буурдаг ба харьцанхгуй Тоёота-н машин дажгүй гэнэ. (үнэ цэнээ алддаггүй). Мөн дараа зарах бол аль болох залуу онтойг аваарай. 2011 оны хувьд 2003, 2004 оны машинууд залуу шүү.
Гуравт. Авах алхам
Машинаа харьцуулах. Миний ойлгосноор Да Хүрээ буюу техникийн зах хамгийн том машины зах. Тэмдэглэгээг нь сайн хараарай 2, 3, 4 гээд зах хуваагдсан байгаа ба энэ нь монголд явсан, яваагүй гэдгээрээ төрөлжсөн байгаа. Мөн Да Хүрээ орох хүртэлх замд хувиараа машин зардаг хүмүүс байгаа тэдгээрийн машиныг мөн сонирхоорой. Энхтайвны гүүр, хороолол гээд зөндөө газарт байгаа. Нэг зүйл сануулж хэлэхэд тэдгээр зарж байгаа хүмүүс буюу ченжүүд орж ирсэн машины үнэ дээр өөрийн ашиг, машины зогсоол зэрэг үнийн дүнг нэмсэн дүнгээ танд санал болгож байгааг санаарай. Тиймээс аль болох машины гааль дээр очихж сонгосон машинаа аввал танд тусах нэмэгдэл зардал багасах болно.
Машинаа авах. Ингээд машинаа сонгосон бол интернетээс зарууд уншаад гадагшаа гаран биечлэн уулзаж цаг зав, мөнгөө үрэхийн оронд утсаар ярьж эхэлнэ дээ. www.moto.mn, www.autohudaldaa.mn гээд зөндөө байгаа. Сайтар нет ухаарай. Хэрэв таньдаг хүмүүстэй тухайн улсаас нь шууд захивал та бараг 1, 2 сая төгрөг хэмнэлээ л гэсэн үг. Мөн хэзээ авч байгаагаа сайтар ажаарай. Наадам, Цагаан сар гээд тэмдэглэлт баяруудаар машины үнэ нэмэгддэг тул тэдгээрээс аль болох өмнө эсвэл хойно нь машинаа аваарай.
За ингээд боллоо. Танд амжилт хүсье
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.
Comments
Post a Comment