Posts

Showing posts from September, 2019

Цэцэг болгон адилгүй

Улаан сарнай, ягаан сарнай, бадамлянхуа гээд олон төрлийн цэцгүүд байдаг. Бүгд өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй, цаанаа л нэг юм хэлэх гээд байгаа юм шиг, мөн арчлах арга нь ч ялимгүй өөр байдаг. Зарим цэцгүүдийг байнга арчилж тордож байхгүй бол дорхноо үхдэг бол зарим цэцгүүдийг гадаа байлгаж зөнд нь орхиход дэлбээлж улам сайхан ургасан байдаг. Надад сүүлд авсан цэцэг минь их зүйл бодогдуулсан. Би түүнийг усалж, наранд гаргаж тависан ч заримдаа өөрийн эрхгүй завгүй болоход цэцэгээ услахаа мартдаг байв. За одоо үхсэн байхдаа, ахиад ургахгүй байхдаа хэмээн бодоод жоохон услахад л буцаад ургаад ирэв. Цаанаасаа л нэг тэмцэгч, жоохон зүйл дээр ч эргээд сэргээд ирж байна хэмээн бодогдууллаа. Хэд хоног байхгүй байх үеэр минь бүр хэцүүдсэн байхдаа хэмээн бодоод ирэхэд бүр юу ч үгүй гандсан байв. Тэгэхээр нь гадаа бороонд тавиад орхиод хэд хоногийн дараа эргээд харахад урьд өмнө байгаагүйгээрээ бүр цэцэглэн дэлбээлсэн байв. Хараад л сайхан болох шиг. Цэцэг ч гэсэн заавал тордож асралгүйгээр, ба