Posts

Showing posts from October, 2011

Манлайлал ба бүрэн эрх

Бүрэн эрх, манлайлал, эрх мэдэл Усан онгоцоор аялж явсан хэсэг багийн хүмүүс хүчтэй далайн шуурганд автаж үл мэдэгдэх арал дээр төөрч гэнэ. Усан онгоцны багийнхнаас гадна зорчигчид явж байсан нь багийнхныг сандаргахад хүргэж байлаа. Хөлгийг удирдаж явсан онгоцны   ахмад хөлгөө аль газар осолдсоныг мэдэхгүй байсан тул аврах багийнхан хэзээ эрэл хайгуулаа эхэлж тэднийг аврах тал дээр хугацааны баримжаа огт байсангүй. Тиймээс хөлгийн багийнхныг зорчигчдод зориулан тохиромжтой газар бий болгохоор ахмад дайчилж эхлэв. Багийнхан тэр хавьдаа байсан газраа цэвэрлэж модыг нь ахмадын тушаалаар тайрч эхлэв. Тэгтэл нэгэн багийн гишүүн модонд авирч орчин тойрноо ажиглатал арлын нөгөө талд хүмүүс байхыг хараад “ Буруу зам ” хэмээн багийнханлуугаа хашгирчээ. “Менежмент нь зүйлсийг зөв хийхийг хэлдэг болдог манлайл нь зөв зүйлийг хийхийг хэлдэг” ( Варрен Беннис болон Петр Дракер ) Манлайлал нь бусдад нөлөөлөх чадвар буюу бусдаар зөв зүйл хийлгэхийг хэлдэг. Дээрх жишээнээс харахад хөлгийн а

Хамгийн гутамшигтай мэдрэмж

Тэргүүн хадагтай сая надтай хамт фейсбүүкээр аялахдаа гадаадад үнэн бор зүрхээрээ урлагийн чиглэлээр сурч байгаа хамаатны охины зургийг харсанаа ивий минь, чаваас өрөвдөлтэй юм даа гэж хэлэхийн. Учир нь гэвэл хуучин хувцас өмссөнийг нь хараад өшөө зөндөө юм өгөх байсын гэхийн. Энэ юу вэ? Бүр үнэн үгээ олж ядсан юм шиг байгаа биз. Би аминдаа шал хэрэггүй зүйлд санаа зовлоо гэж хэлэх гээд л байгаа юм. Ирээдүйд аз жаргалтай амьдрахын тулд одоо зовох ч гэж  ч дээ жоохон тиймэрхүү байгаа нь юу нь өрөвдөлтэй байгаан. Би хувьдаа хүнд өрөвдүүлж байхаар арван хоёр давхараас үсэрсэн нь дээр гэж үздэг л дээ. Арай л хатуухан хэлчихлээ гэхдээ би үнэхээр л тэгж боддог. Яагаад юм бүү мэд. Тэгсэн хэрнээ хүн их өрөвдөн хайрлах дуртай. Сонин байгаа биз... Намайг хүн өрөвдөж байхаар олон долоон зүйл хойгуур минь яриад явсан нь хамагагүй дээр санагддаг. Тэгсэн хэрнээ л бусад хүмүүсийн яаж зовж шаналж байгааг нь хараад өрөвдөн хайрлах сэтгэл ихээр төрж хувьдаа тэдний төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа

Хэзээ нэг өөрийгөө ойлгох юм бол доо?

Хааяа миний дотор 2, 3 өөр өөр хүн байгаа юм шиг л санагдах юм. Дотроо бодож байдаг зүйүүдээ би санах ойдоо хадгалаад өөрийн хийсэн үйлдэлтэйгээ харьцуулахаар өөр л гараад байхын. Яагаад ингээд алдаа гараад байгаа юм бол доо. Excel-р бол томъёо-оо оруулаад л байгаан харин гарсан хариу нь шал өөр, тооны машинаар шалгахаар зөв гараад ком-р бодсон хариутайгаа зөрөөд байхын. Тэгэхээр би өгөгдөлөө буруу өгөөд байгаам болов уу? Зан чанарын хувьд өөрийгөө тийм ийм биш гэж бодохоор миний хийсэн үйлдлүүд тэгж гарч ирээд хааяа бүр өөрийнхөө ярьж буй зүйлд хүртэл гайхаад байхын. Яг л миний дотор өөр хүн ороод яриад би зүгээр хажууд нь суугаад сонсоод гайхаад байгаа юм шиг. Ёстой мэдэхгүй юм аа. Багадаа ч гэж ер нь савангийн дуурьт нугасгүй хүүхэд байлаа тэгээд тэрэн дээр гарч байгаа зүйл нь Миний Буруу гэдэг үг. Хажуунаас манай ерөнхийлөгч ийм балай зүйл үзэхээ боль, ядаж наад сайн үгийг нь сур гэдэг байсан. Би аман дээрээ үгүй чадахгүй, нүүрэн дээрээ тоогоогүй юм шиг л царайлдаг байсан ч энэ з