Манлайлал ба бүрэн эрх


Бүрэн эрх, манлайлал, эрх мэдэл
Усан онгоцоор аялж явсан хэсэг багийн хүмүүс хүчтэй далайн шуурганд автаж үл мэдэгдэх арал дээр төөрч гэнэ. Усан онгоцны багийнхнаас гадна зорчигчид явж байсан нь багийнхныг сандаргахад хүргэж байлаа. Хөлгийг удирдаж явсан онгоцны  ахмад хөлгөө аль газар осолдсоныг мэдэхгүй байсан тул аврах багийнхан хэзээ эрэл хайгуулаа эхэлж тэднийг аврах тал дээр хугацааны баримжаа огт байсангүй. Тиймээс хөлгийн багийнхныг зорчигчдод зориулан тохиромжтой газар бий болгохоор ахмад дайчилж эхлэв. Багийнхан тэр хавьдаа байсан газраа цэвэрлэж модыг нь ахмадын тушаалаар тайрч эхлэв. Тэгтэл нэгэн багийн гишүүн модонд авирч орчин тойрноо ажиглатал арлын нөгөө талд хүмүүс байхыг хараад “Буруу зам” хэмээн багийнханлуугаа хашгирчээ.
“Менежмент нь зүйлсийг зөв хийхийг хэлдэг болдог манлайл нь зөв зүйлийг хийхийг хэлдэг” (Варрен Беннис болон Петр Дракер)
Манлайлал нь бусдад нөлөөлөх чадвар буюу бусдаар зөв зүйл хийлгэхийг хэлдэг. Дээрх жишээнээс харахад хөлгийн ахмад тухайн багийн жинхэнэ утгаараа манлайлагч нь боловч саяын тохиолдолд буюу модонд авирсан усан цэрэг манлайлагч нь болж чадаж байна. Учир нь тэрээр бусдын л адил усан цэрэг бөгөөд ахмадынхаа хэлсэн тушаалыг биелүүлдэг нэгэн. Гэхдээ тэр бусдаасаа ялгарах онцлог болон өөрийн гэсэн шинж чанартай байна. Зүгээр л бусдын адил ахмадынхаа тушаалыг дагалгүй юу хийж байгаагаа мэдэхийн төлөө модонд авирч гарснаар тэрээр бусдад буруу зүйлс хийж байгааг нь хэлээд зогсохгүй манлайлагчийн дүрд тоглож байна. Учир нь тэрээр үүнийг нээж олсноороо ахмадынхаа ташаа бодлыг залруулаад зогсохгүй мөн итгэлийг нь олж байна. Ингэснээрээ тэрээр ирээдүйд ахмадын туслагч болох магадлалаа өндөрсгөж байгаа билээ.
Төдий л олон хүн гудамжинд тааралдсан хүнээ анхны харцаараа л манлайлагч гэдгийг нь мэддэггүй байх. Зарим манлайлагч нар гаднаасаа өөртөө итгэлтэй харагдаж байж болох ч яриад үзэхэд огт өөр байдаг бол зарим нь гаднах үзэмж шигээ байдаг. Олон нийт даяар ажиглагдсан болон танигдаад хүндэтгэл хүлээсэн үнэмлэхүй олон сайн манлайлагчид ижил зан чанартай байдаг байна. Дурдах гол 5 шинж чанар нь:
1. Сайн манлайлагч үлгэр дууриал болохуйц зан чанартай байдаг. Манлайлагч бусдад нөлөөлсөний үр дүнд нөлөөнд автагдсан этгээд эргээд түүн шиг, манлайлагч шиг болохыг хүснэ. Манлайлагчийн зөвхөн сайн тал нь харагдсан тул адил шинж чанартай байхыг хүсэн улмаар сайн ажиглаж мөн суралцаж эхэлнэ.
2. Сайн манлайлагч нь өөдрөг бөгөөд өөрийн хийж буй үүрэг, рольдоо дуртай байх ёстой.   Амжилтанд хүрсэн хүмүүсийн талаарх ном зохиол болон өгүүлэлд амжилтанд хүргэсэн гол хөшүүрэг нь өөрөө дуртай ажлаа хийж байсан байдаг. Ингэснээрээ дуртай ажилдаа улам цаг, сэтгэл зарцуулж илүү үр дүнд хүрч амжиланд хүрдэг.
3. Сайн манлайлагч нь өөртөө итгэлтэй байдаг. Багийнханд чинь хэрэв урьд нь ер тохиолдож байгаагүй, өөрсдийн гэсэн туршлагагүй асуудалтай тулгарахад бүгд манлайлагчийн цаашдын үйлдлийг ажиглаж тушаалыг тань дагана. Хэрэв энэ тал дээр итгэлтэй эсвэл итгэлтэй мэт дүр үзүүлвэл бусад багийнхан тань өөрсдөө итгэлтэй болж даалгаврыг амжилттай биелүүлэх болно. Мөн тухайн асуудлыг оновчтой давж гарсан тохиолдолд та бусдын итгэлийг улам авах болно.
4. Сайн манлайлагчид нь өөрсдийн тавьсан зорилгодоо үнэнч, тууштай байдаг. Бусдын эсэргүүцэл, сэтгэл хөдлөлийн илрэлийг байнгын зүйлс гэдгийг мэддэг тул тайван хүлцэнгүй ханддаг.
5. Сайн удирдагч нь зорилгодоо үнэнч байхаас гадна нөхцөл байдлыг байнга дүгнэх чадвартай байх хэрэгтэй. Зөв зүйл хийж байгаа эсэхээ тунгаан бодож байх хэрэгтэй төдийгүй асуудлыг багцаар нь хувааж чаддаг байх ёстой. Жишээ нь: Асуудал тулгарсан бол хэн хэнд аль аль асуудлыг шийдвэрлэхийг даалгах г.м.
6. Сайн удирдагч нь тэргүүлэгч байх ёстой бөгөөд хоёрдогч тэргүүлэгч амжилтанд хүрч чадахгүй гэдгийг санаж байх нь зүйтэй. “Удирдагчдыг бий болгохоос дагалдагчдыг бий болгох хэрэггүй”. Өөртөө тавьдаг өндөр стандартуудаа бусдад мөн тавих хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь тэд хар аяндаа өөрсдөдөө тавьдаг болсон байх нь чухал.
7. Сайн манлайлагч нь шинийг эрэлхийлэгч байх хэрэгтэй. Шинэ асуудал болон санаачлага дэвшүүлэн тавих тэр үед тэрээр өөрөө бусдаас арай ихийг мэдэж байдаг бөгөөд мэдлэг дээрээ үндэслэн ахлагч нь буюу манлайлагч нь болдог.
Дээрх гол долоон нийтлэг чанар нь удирдагчдаас илэрдэг бөгөөд энэ зан чанар нь төрөхөөс тань байсан ч, та өөрөө хичээл зүтгэлээрээ бий болгосон ч хамгийн гол нь ирээдүйд урт хугацаандаа байнга хөгжүүлж байх хэрэгтэй. Ингэснээр та улам өөрийгөө хөгжүүлэхийн хэрээр, модтой зүйрлэвэл дээрх зургаан шинж нь гол салбар мөчир бөгөөд, илүү олон санаагаар салаалж мөчирлүүлж болох юм.
Ø  Манлайлагч гэх сэдвийг ярихын хажуугаар салшгүй уялдан гарч ирдэг асуултуудын нэг нь төрөхөөсөө манлайлагч нь бий болдог уу? эсвэл
Ø  Өөрөө манлайлагчийг амьдралын турш бий болгодог уу? 
Т. Макдоналд хэлэхдээ:  
Өөрсдөө бий болгодог хэмээн би үздэг. Гэр бүлдээ хүмүүжил ч бидэнд манлайлах сэтгэлдлийг төрүүдэг. Спортоор хичээллэж байхдаа би үүнийг ойлгосон бөгөөд тоглож байхдаа манлайлах буюу хожихыг хүсэж суралцаж байсан.
Монголчуудын гадаадын хүмүүст бахархах дуртай хүчин зүйлсийн нэг нь яахын аргагүй Чингис хаан билээ. Тэрээр төрөхдөө нөж атгаж төрсөн бөгөөд одоогоор монголчилбол манлайлахын төлөө төрсөн хэмээн олон ном зохиолууд дээр бичиж үлдээсэн байдаг.
Дээрхийг тайлбарлах мөн тохиромжтой жишээ нь галуу юм. Галуу анх төрөөд хамгийн анх харсан зүйлээ өөрийн эх хэмээн ойлгож даган дууриаж эхэлдэг. Тэр харсан зүйл нь хүн, галуу, чоно, баавгай юу ч байсан хамаагүй өөрийн эх хэмээн л бодох бөгөөд өөрийн эхээс бүгдийг сурах болно. Өөрийн эхийг хүн хэмээн бодсон галуу байна гээд төсөөлье л дөө. Хэсэг хугацааны дараа галуу эхтэй болон хүн эхтэй галуу хоёрыг харьцуулвал яалт ч үгүй өөр байх болно доо. Миний хэлэх гээд байгаа зүйл бол юу ч байлаа гэсэн гаднаас нөлөөлж буй хүчин зүйлс хүмүүжил, зан төлвийг бий болгодог. Гэсэн хэдий ч бидний тойрон хүрээлж буй найзууд болон хүмүүсээ ажиглахаар эцэг эх нь боловсролтой хүмүүс ч юмуу эсвэл ухаантай  буюу гавал хэмээн олноор хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн хүүхдүүд яах ч аргагүй бусдаасаа арай л өөрөөр сэтгэж арай л ухаантай байдаг нь ажиглагддаг шүү дээ. Тиймээс дээрхээс үүдээд дүгнэлт хийвэл манлайлагч нь төрөхөөсөө ч мөн өөрөө ч бий болдог. Манай эцэг эх ухаантай хүмүүс гээд зүгээр суулгүй өөрийгөө байнгын хөгжүүл урагш алхаж байх хэрэгтэй.  
Бүхий л зүйлс хоёр талтай байдгийн адилаар сайн манлайлагч гэж байхын хажуугаар муу манлайлагч гэж байна. Муу манлайлагч гэдэг нь бусдыг буруу зүйлст манлайлах, хийхийг нөлөөлөхийг хэлж байгаа юм. Буруу зүйлс гэдэг нь олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн муу зүйлсийг тодорхойлно. Сонгодог жишээ нь Адолф Гитлер, мөн Роберт Мугабе билээ.
Роберт Мугабе нь Африк тивд орших зимбабве улсын ерөнхийлөгчөөр гучиад жил ажиллаж байгаа билээ. Өөрийн улсаа хамгийн сайн эрүүл мэндийн системтэй болгож байсан төдийгүй эдийн засгийн байдлаа ч сайн тогтворжуулж байсанаараа дэлхийн нийтээс сайшаал хүртэж байсан. Тэрээр хэдэн жилийн өмнө шилдэг манлайлагчдын жагсаалтанд зүй ёсоор багтаж англи хатан хаан Элизабет-с хүртэл шагнал хүртэж байсан. Гэтэл тэрээр энэ нэр төрөө удаан хадгалж чадаагүй  бөгөөд бүр хамгийн муу манлайлагчдын жагсаалтанд одоогоор багтаад байна. Учир нь одооогоор Зимбабве улсын эрүүл мэндийн систем маш муу байгаа. Булчин задрах өвчин хамгийн эрүүл мэндийн ноцтой өвчтэй асуудлуудын нэг байгаа бөгөөд хүн амын хагас нь өлсгөлөнд нэрвэгдсэн, сургуулийн 80% нь хаагдсан, 80-90% нь ажилгүйчүүд, төрийн өмчит улсын эмнэлгүүд 11-р сараас хойш хаагдсан. Зимбабве-д хүн амын дундаж наслалт хамгийн бага байна. Ойролцоогоор хүн амын дундаж наслалт нь 35 байхад Мугабе өөрөө 60-н хэдэн настай хэмээн хэвлэлээр багагүй шуугисан бөгөөд олон орны тэргүүнүүд түүнийг зэмлэн буруушаасны зэрэгцээ түүнд өгсөн шагналуудаа буцааж авсны тоонд хатан хаан Элизабет-н шагнал мөн багтсан. Олон нийтийн сонгуулийн үеэр өөрийн өрсөлдөгч нэр дэвшигчийн аминд хүрэхээр завдаж гэргийг нь хөнөөсөн хэмээн баттай эх сурвалж үзэж байгаа.
Тэрээр ийнхүү манлайлагчийн хар талыг харуулж өөрөө муу манлайлагч болж байна. Миний бодлоор энэ үйлдлээрээ Мугабе өөрийгөө Гитлер-с муу манлайлагч гэдгээ харуулж байна. Учир нь хэдий Гитлер олон сая гэмгүй хүмүүсийг хомроглон устгасан ч тэр үед Герман улс ихээр хөгжиж байсан бөгөөд одоо бидний мэдэн герман улс нь дэлхийн тэргүүлэх улсуудын нэгд нь багтаж байгаа. Гэтэл Мугабе зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө өөрийн улсын ирээдүйг доройтуулж хэдэн жилээр өөрийн улсын хөгжлийг хойшлуулж байна. Гэхдээ ядаж нэг сайн тал нь бусад орны гэлтгүй тухайн улсын хүмүүс өөрийн эрх ашгаа түрүүнд тавьснаар хүмүүс хэрхэн зовж шаналж байгааг харснаар сургамжлан авч дахин давтахгүй байх тал дээр анхаарлаа хандуулах байх хэмээн бодож байна.
Дээрхээс үүдээд манлайлагчийг цөөн үгээр дүгнэвэл:
  • Манлайлал нь эрх мэдэл дээр суурилдаг бөгөөд эрх мэдэлтэй байна гэдэг нь хэсэг хугацааны турш манлайлагч байна гэсэн үг.
  • Шинийг бүтээж санаачилсан хүмүүс өөрсдөө манлайлагч нар болон хувирдаг.
  • Удирдагч гэдэг нь тодорхой сэдвийн дор бидэнд чиглэл өгч байгаа хүн юм.
  • Тодорхой нэгэн сэдвийг авсан манлайлагч нь дагалдагч байх болно.
  • Манлайлагч нь бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвартай байх хэрэгтэй.
  • Байгууллагад мэдлэгтэй хүн байсан хэдий ч бүрэн эрхгүй бол танд юу хийх хэрэгтэйг тань хэлэх эрхгүй.
  • Уйдсан манлайлагч нь шууд л бидний хүссэн зүйлийг хэлдэг
Манлайлал нь гэдэг нь багахан зүйлээс үүсдэг бөгөөд энэ мэдрэмжээ цааш хөгжүүлсэнээр та дэлхий даяар танигдсан жинхэнэ сайн манлайлагч болох болно. Сагсчин, хөл бөмбөгчин гэлтгүй биеийн тамирын хүмүүс хамгийн манлайлах хүсэлтэй буюу хамгийн шилдэг нь байхыг хүсдэг. Оюутнуудын хувьд сонгодог жишээ нь наад зах нь гэрийн даалгавраа хамгийн сайн биелүүлэх. Хамгийн сайн биелүүлсэнээрээ багшийн зүгээс сайшаал хүртэж бусад оюутнуудын хувьд мөн хүндэтгэл буюу хүлээн зөвшөөрөгдөнө. Учир нь багш хүн бол оюутнуудын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн хүн тул багшаар хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь бусад оюутнуудаар хүлээн зөвшөөрөгдөж хүндэтгэл хүлээж хар аяндаа манлайлж багахан хэмжээний эрх мэдэлтэй болдог.
Дээрх шиш өчүүхэн зүйлээс хүртэл манлайлал бий болдог байх нь.
Ашигласан эх сурвалж:
 Andy Hunselman Consulting
www.linked2leaders.com


Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Инээмсэглэл дүүрэн