Posts

Showing posts from January, 2012

Угаасаа ийм юм уу, унаад ийм болчихсон юм уу?

Хааяа энэ асуултыг өөрөөсөө асуумаар санагддаг шүү. Миний одоогийн үйлдлүүдийг би угаасаа хийх гэж байгаад хийсэн эсэх, хүмүүсийг даган баясаж хийдэг болсон эсэх... Надаас чи хэр өөрчлөгдсөн вэ гэж асуухад би өөрийгөө их өөрчлөгдсөн гэж бодож байсан гэхдээ одоо бодоход өөрчлөгдөөгүй харин хүмүүс намаайг анзаардаг болсон юм шиг. Би юу хийдэг байсан тэрийгээ л хийж байна, харин хүмүүс одоо л миний юу хийж байгааг ойлгож анзаарч байна. Харамсалтай нь би тэдгээрийг хүмүүсийг урьд нь их ажигладаг байж, харин одоо надад ерөөсөө хамаагүй мэт санагддаг. тиймээ миний нэг зүйл өөрчлөгдсөн тэр нь би өөртөө хайртай болсон гэхүүдээ. Их романтик сонсогдож байгаа биз. Би үнэндээ үүнийг ойлгоддоггүй байсан. Өөртөө хайртай, өөрийнхөөрөө байх гээд л... Эсвэл ойлгодог байсан. Харин өөрийнхөө ойлгодог гэдгээ мэддэггүй байсан, түүнийгээ илэрхийлж чаддаггүй байсан гэвэл илүү тохиромжтой санагдаж байна.