Posts

Showing posts from June, 2017

Нэг тийм сонин мэдрэмж

Их танил мөртлөө сонин мэдрэмж, тэгээд яагаад ч юм вэ мартмааргүй тэрхүү мэдрэмж. Хэзээ хамгийн сүүлд тэгж мэдэрснээ мартсан ч гэлээ нэг л танил тэр мэдрэмж. Юунд ч мэдэлгүй нэг зүйлрүү тэмүүлж байгаа хүмүүсийг би хараад биширдэг. Эргээд тэдгээр хүмүүсээс би ч гэсэн тэдэн шиг хүсэл тэмүүлэлтэй болмоор байгаагаа мэдэрдэг. Ямарваа нэг зүйлийг хүсч, бүр байдаг чадлаараа хичээж хүрэхийг хүсэх шиг үе мөч миний хувьд бол хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг.

Алдаан дээрээ суралцах

Би англи хэлний ярианы хичээлийг сургууль дээрээ орж байгаа юм. Тэгээд япончуудаас хамгийн түгээмэл гарах нэг зан нь алдаа гаргахаас илүүтэйгээр болих. Энэ талаар манай эдийн засгийн багш ч гэсэн ярьж байсан. Бусад өөр багш нар ч гэсэн энэ талаар дурдаж байсан. Тэр нь юу вэ гэхээр алдаа гэдгийг нь хүлээн зөвшөөрдөггүй нийгэмд алдаж болдоггүй. Шинээр юм сурч, туршиж үзэхэд яалт ч үгүй тодорхой хэмжээний зориг мөн алдаа гаргах хүрээ хэрэгтэй байдаг. Бусдаар хичнээн удаа тайлбарлуулаад хийх дээр нь өөрөө яг хийх гэдэг чинь шал өөр зүйл шүү дээ. Өөрөө анх хийж байгаа тохиолдолд алдаа ч мөн олон удаа гаргадаг. Бид явж явж энэхүү алдаан дээрээ суралцаж цааш улам сайжирдаг. Тэгсэн анхнаас нь л алдаж болох боломжийг нь хаачихаар яаж шинийг сэтгэж, сайжрах юм вэ. Англи хэлний хичээл дээр ч гэсэн хүмүүс яг л тийм. Алдаа гаргахаас айн ярих нь багасах. Гэхдээ тэгж алдаа гарсан уу үгүй юу гэж бодож цаг алдахын оронд ахин дахин оролдоод сайжраад авсан нь дээр биш гэж үү. Гэхдээ би анх цагийн ажилд

өөрийнхөөрөө

Хааяа сэтгэл амраад энэ үедээ гацчих вий гэж би айдаг Хэн нэгний сэтгэлийг сэмтлээд ташуу ойлгочих вий гэж эмээдэг Хэзээ ч ахиж олдохгүй боломжоо алдаад явуулчихвуу даа гэж би дараа нь хааяа хардаг Хээ энд юугаа л хийгээд байна даа гэж өөрөөсөө би асуудаг Гэхдээ би оролдоогүйгээс оролдсон гэдэгтээ баярладаг Гэнэт тэгж их хичээж чармайсандаа урамшдаг Алдсан ч, оносон ч энэ миний л нэг түүх Ахиад үүнээс ч илүүтэйгээр тэмүүлнэ өөрийнхөөрөө

Шинэ өнцөг

Сайн уу, хайрт блог минь Хэр удаан юм бичсэнгүй вэ дээ. Бичихгүй гэсэн дээ биш, юу яаж бичихээ мэдэхгүй л яваад байлаа. Дээр нь бичих цаг ч гарахгүй байсан юм аа. Миний уйтгартай, чимээгүй орчин ойрын үед нэг л гэгээлэг, сайхан болоод байгаа. Тэр юуных вэ гэхээр найзууд болсон. Би найзууд ямар чухал гэдгийг үнэхээр мартсан байж ээ. Ганцаараа биш гэдгээ мэдрэх. Миний яриад байгаа ганцаардал бол өрөөндөө ганцаараа биш, чам шиг хүсэл мөрөөдөлтэй хүмүүс байгаа юу үгүй юу гэдэг дээр ярьж байна. Чам шиг орчноос өсөн гарч ирсэн, мөн чам шиг мөрөөдөлтэй хүмүүс. Ямар сайхан гээч. Гол нь би тэд нарыг дэмжиж, тулж цааш нь улам өгсүүлж чадна. Тэгвэл би цаашаагаа ганцаараа явах хэрэггүй ч юм билүү. Хэзээ нэгэн цагт яалт ч үгүй цаашаа явах үе гарах байх л даа, гэхдээ л тэр хүртлээ бөөнөөрөө цугтаа явна гэхээр гоё биш гэж үү.