Алдаан дээрээ суралцах

Би англи хэлний ярианы хичээлийг сургууль дээрээ орж байгаа юм. Тэгээд япончуудаас хамгийн түгээмэл гарах нэг зан нь алдаа гаргахаас илүүтэйгээр болих. Энэ талаар манай эдийн засгийн багш ч гэсэн ярьж байсан. Бусад өөр багш нар ч гэсэн энэ талаар дурдаж байсан. Тэр нь юу вэ гэхээр алдаа гэдгийг нь хүлээн зөвшөөрдөггүй нийгэмд алдаж болдоггүй. Шинээр юм сурч, туршиж үзэхэд яалт ч үгүй тодорхой хэмжээний зориг мөн алдаа гаргах хүрээ хэрэгтэй байдаг. Бусдаар хичнээн удаа тайлбарлуулаад хийх дээр нь өөрөө яг хийх гэдэг чинь шал өөр зүйл шүү дээ. Өөрөө анх хийж байгаа тохиолдолд алдаа ч мөн олон удаа гаргадаг. Бид явж явж энэхүү алдаан дээрээ суралцаж цааш улам сайжирдаг. Тэгсэн анхнаас нь л алдаж болох боломжийг нь хаачихаар яаж шинийг сэтгэж, сайжрах юм вэ.
Англи хэлний хичээл дээр ч гэсэн хүмүүс яг л тийм. Алдаа гаргахаас айн ярих нь багасах. Гэхдээ тэгж алдаа гарсан уу үгүй юу гэж бодож цаг алдахын оронд ахин дахин оролдоод сайжраад авсан нь дээр биш гэж үү. Гэхдээ би анх цагийн ажилд орж байхад намайг үнэхээр тэнэг алдаа гаргасан ч үг дугаралгүй хүлээн тэвчиж байсан хүмүүстэй зөндөө тааралдсан. Гэхдээ тэгэх нь надад үнэхээр улам хэцүү байсан. Буруу гээд хэлэх хүнтэй байх шиг сайхан зүйлийг би үнэхээр ойлгодоггүй байжээ. Учир нь чи тэр зүйлээсээ сураад цаашаа урагшлах болно шүү дээ. Бас нэг бодлын байнга алдаад байна гэдэг болохгүй зүйл болохоор аль болох алдаа гаргахгүй байхыг хичээх нь зүйтэй. Ер нь л яг балансыг нь бариад, сурах зүйлээ сураад явсан нь дээр.

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Инээмсэглэл дүүрэн