Posts

Showing posts from November, 2017
Хүнтэй тулалдах амархан, түүний сул цэгийг олоод хатгахад тэр сул мөхөсдөнө Хүнийг хайрлах энгийн, түүнийг өдөр болгон усалж дэмжвэл тэр цэцэглэж дэлбээлнэ Өөртэйгөө тэмцэлдэх хамгийн хэцүү Өдөр бүр л дайнд орж буй мэт санагдана Ялагдвал амьсгаа зогсож, бүгд унтарна Ялвал өөрийгөө хуурчихав уу, үнэхээр чадсан эсэхээ өөрөөсөө асууна Ядаж урам өгч, дуугүй байж чадахгүй бол Ядахдаа холдоод өөрийн амьдралтай болж болохгүй юм уу Хэн ч өөрийн гэсэн ертөнцтэй түүндээ амьдарч байхад Хэтэрхий хүнийг шахахад дотор бачуурч оволзоно Эр, эм болж энд төрмөөр байна гээд хүсэлдээ төрөөгүй Энэ ертөнцөд өөрийн мэдэлгүй мэндэлж Өөртэйгөө, хэн бүртэй цуг оршин тогтнож ядаж байхад Ядаж урам өгч, дуугүй байж чадахгүй бол Ядахдаа холдоод өөрийн амьдралтай болж болохгүй юм уу

Хүмүүсээ гэж

Өөрийнхөө талаар хүмүүсээс юу гэж боддогийг нь асууж байсан уу. Тэгэх үед хүмүүс нээрээ өөр шүү гэдэг бодлыг минь бататгаж өгөөд байх шиг. Бүгд өөрийн гэсэн ертөнцтэй, гэхдээ тэд бүгд нэг л зүйлийг хүсдэг. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, өөрийн гэсэн орон зайг хүсдэг. Өөрийгөө хүндлүүлэх гэсэн эрмэлзэл. Гэхдээ энэ хүндлэлийг яаж олж авах нь хүн бүрийн хувьд өөр байдаг. Нэг нь эелдэг зан хүсэхдээ эелдэг дотно зангаар харьцахад нөгөө нь шударга байдал хүсэх гэж хатуу чангаар харьцах. Үгээр ойлгуулах, хүчээр зандрах, өөрийгөө хэр хүчтэйг харуулах, бусадтай өөрийгөө харьцуулах, халамж нэхэх, гоморхох, уурлах гээд энэ бүгд л зүгээр л анхаарал татах, өөрийн гэсэн орон зайгаа мэдрүүлэх гэсэн хүслийн нэг хэсэг биш гэж үү? Үүний хариуд нь түүнийг ойлгож халамжлах хүн байгаа ч би лав тэр хүн нь биш.

Аавын эрх охин

Та нар аавтайгаа хамт жолооны курст суугаад, жолооны шалгалт өгч үзэж байсан уу. Тэгээд 2уулаа нэгээрээ тэнцэж үзэж байсан уу. Би тэгж үзсэн. Бодохоор л нүүрэнд мишээл тодроод ирдэг сайхан дурсамжуудын минь нэг. Би их муу сурагч байсан шүү. Аав минь харин маш онц сурагч. Дандаа дүрмийн хичээлдээ суугаад, өглөө эртлэн босч дүрмээ хардаг байсан. Намайг тэгж хичээл номоо хийгээрэй гээд үлгэрлэхийн тулд тэгдэг байсан уу гэхээр бас аав дандаа л өглөө эрт ном хараад л суудаг заншилтай. Хамгийн инээдтэй нь би аавтай хамт шалтгалтаа өгөөгүй бол тэнцэхгүй байсан байхаа. Би яг дүрмийн шалгалтаа өгөхийн өмнө иргэний үнэмлэхээ мартсанаа мэдлээ. Ээж шалгалтын газар хүртэл ирж өгч байсан гэхээр бараг л гэрээрээ жолооны шалгалт өгсөн гэхэд хэлсдэхгүй байгаа биз. Хаха Дром-оо тэнцээд гараад ирэх хүртэл аав минь бараг л сэтгэлээрээ миний өмнөөс шалгалт өгч байна аа. Тэр царайны хувирал, үйл хөдлөл нь гээд. Намайг тэнцээд гараад ирсэн гэхэд яг л өөрөө тэнцчихсэн мэт баярлаж байсан.