Хүнтэй тулалдах амархан, түүний сул цэгийг олоод хатгахад тэр сул мөхөсдөнө
Хүнийг хайрлах энгийн, түүнийг өдөр болгон усалж дэмжвэл тэр цэцэглэж дэлбээлнэ
Өөртэйгөө тэмцэлдэх хамгийн хэцүү
Өдөр бүр л дайнд орж буй мэт санагдана
Ялагдвал амьсгаа зогсож, бүгд унтарна
Ялвал өөрийгөө хуурчихав уу, үнэхээр чадсан эсэхээ өөрөөсөө асууна
Ядаж урам өгч, дуугүй байж чадахгүй бол
Ядахдаа холдоод өөрийн амьдралтай болж болохгүй юм уу
Хэн ч өөрийн гэсэн ертөнцтэй түүндээ амьдарч байхад
Хэтэрхий хүнийг шахахад дотор бачуурч оволзоно
Эр, эм болж энд төрмөөр байна гээд хүсэлдээ төрөөгүй
Энэ ертөнцөд өөрийн мэдэлгүй мэндэлж
Өөртэйгөө, хэн бүртэй цуг оршин тогтнож ядаж байхад

Comments
Post a Comment