Creativity, courage, passion

Бүтээлч байдал, эр зориг, хүсэл тэмүүлэлтэй байхад юуг ч бүтээж чадна гэж уншиж байсан юм. Надад энэ үнэхээр үнэн санагдаад, үүн дээрээс нь бага зэрэг урам нэмвэл болоод явчихлаа шүү. Хичээнгүйлэн хийж байгаа зүйлийг чинь гаднаас өөр нэгэн хүн харж дүгнээд урам хайрлах.
Тэр нь сайнаар магтаж ч байж болно эсвэл буруу гээд зэмлэж ч байж болно. Тэрхүү урмыг аваад цаашаа мэрийх үү, эсвэл хамраа сөхөөд болих уу. Эсвэл зэмлэлийг хүлээн авч улам сайжруулах гэж оролдох уу, шантрах уу. Дээр нь танд хэлж байгаа дүгнэлт зөв үү буруу юу гээд. Аль аль талаас нь харж байж дараагийн үйлдлээ хийх хэрэгтэй хэмээн бодож байна. Ихэнх зүйл нэг дээшээ, нэг доошоо савалгаатай ч хамаагүй үргэлжүүлэх хэрэгтэй гэж боддог ч бас заримдаа болих хэрэгтэй юм шигээ. Больж байгаагийн үндэс нь бас буруу төлөвлөгөөнөөс ч болж магад. Харамсалтай нь энэ хорвоод биднээс шалтгаалахгүй асуудал бэрхшээл байдаг тул тэрэнтэй сөргөлдөж маргалдахын оронд бас болиод харин өөрийн хийж чадах зүйл дээр илүү цагаа төвлөрүүлсэн нь ч дээр юм шиг. Гэхдээ үнэхээр чи өөрийнхөө зөв гэж бодож байгаа бол тэр бэрхшээлийг арга ухаанаар даван туулж болно, ямар нэгэн арга хаа нэгтээ заавал байгаа. Үүнийг л би ааваасаа сурч өвлөж авсан юм.
Түүнээс хойш дотроо өөрийгөө буруутгах сэтгэл, гэмшил сэтгэлд минь ундарч байна. Юуг ч болгож бүтээнэ гэсэн зан маань өөрт минь ингэж хүндээр тусч, өөрийгөө үзэн ядах сэтгэлийн  минь эхлэл гэж хэн ч бодох билээ дээ. Магадгүй өөрөөсөө урвавал амьдрал арай гайгүй санагдаж, өөрийгөө хуурвал чадах байх. Гэхдээ энэ хэдэн жил гадаадад амьдрахдаа өөрийгөө хэзээ ч хуурч чадахгүй гэдгээ ойлгосон тул магадгүй миний энэ гэмшил ямарваа нэгэн зүйлийн эхлэл, үргэлжлэл нь ч юм билүү. Нэг юмны төгсгөл нөгөөгийн эхлэл байдгаар, би аавынхаа үргэлжлэл хэвээр энэ хорвоо ертөнцийг шүүн тунгааж, тэдгээрийг шоолж бахдалтайгаар шинийг эрэлхийлсээр байх болно.

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ