Posts

Showing posts from April, 2018

Хандлага

Японд хүмүүсийн хамгийн чухалчилж үздэг зүйл нь хандлага байдаг. Тэгшитгэлээр илэрхийлвэл y= a x+b. A тогтмол тоо бөгөөд Х яаж өөрчлөгдөж байсан ч гэсэн хэвээрээ байдаг. Өөрөөр хэлбэл амьдралд олон зүйл тохиолдсон ч гэсэн чиний хандлагаас хамаарад үр дүн нь гардаг. Нийгэм байнга хувьсан өөрчлөгддөг бөгөөд зарим хүмүүс үүнтэй зэрэгцэн өөрчлөгдөх хэрэгтэй хэмээн үзэж байхад зарим нь сөрж зогсон өөрөөрөө байх хэрэгтэй гэдэг. Тэрхүү сонголтыг хийх нь та бөгөөд эцэстээ энэ нь зөв буруу гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Танд тэр үедээ ялагдсан мэт харагдавч урт хугацаандаа та ялж ч мэдэх юм. Тийшээ чиглэхэд таны хандлага л мэднэ. Алдаа гаргавал түүндээрээ суралцаад цаашаа алхах уу эсвэл тэндээ зогсохыг таны хандлага л мэднэ. Хандлагыг харин бий болгоход хүчин зүтгэл мөн таны байгаа орчин тойрон ихээхэн нөлөөтэй байдаг. А ∈(хүрээлэн буй орчин, хүчин зүтгэл) Миний бодлоор хүрээлэн буй орчингоо хүн өөрөө сонгох эрхтэй болсон энэ зууны хамгийн том ололт. Монголд зуун жилийн өмнө төрсөн бол т

Creativity, courage, passion

Бүтээлч байдал, эр зориг, хүсэл тэмүүлэлтэй байхад юуг ч бүтээж чадна гэж уншиж байсан юм. Надад энэ үнэхээр үнэн санагдаад, үүн дээрээс нь бага зэрэг урам нэмвэл болоод явчихлаа шүү. Хичээнгүйлэн хийж байгаа зүйлийг чинь гаднаас өөр нэгэн хүн харж дүгнээд урам хайрлах. Тэр нь сайнаар магтаж ч байж болно эсвэл буруу гээд зэмлэж ч байж болно. Тэрхүү урмыг аваад цаашаа мэрийх үү, эсвэл хамраа сөхөөд болих уу. Эсвэл зэмлэлийг хүлээн авч улам сайжруулах гэж оролдох уу, шантрах уу. Дээр нь танд хэлж байгаа дүгнэлт зөв үү буруу юу гээд. Аль аль талаас нь харж байж дараагийн үйлдлээ хийх хэрэгтэй хэмээн бодож байна. Ихэнх зүйл нэг дээшээ, нэг доошоо савалгаатай ч хамаагүй үргэлжүүлэх хэрэгтэй гэж боддог ч бас заримдаа болих хэрэгтэй юм шигээ. Больж байгаагийн үндэс нь бас буруу төлөвлөгөөнөөс ч болж магад. Харамсалтай нь энэ хорвоод биднээс шалтгаалахгүй асуудал бэрхшээл байдаг тул тэрэнтэй сөргөлдөж маргалдахын оронд бас болиод харин өөрийн хийж чадах зүйл дээр илүү цагаа төвлөрүүлсэн нь ч

Мэргэжлийн сургуулиас хэрхэн их сургуульд шилжин суралцах вэ?

Image
大阪日本語教育センター ホスピタリティーツーリズム専門学校大阪·総合観光科(旅行、ホテル)·エアライン科 上智大学·経済学部経済学科  Өмнөх жилийн шалгалтын материалууд нь надад байгаа тул холбоо бариад аваарай. Шалгалтын материалаа сургууль дээрээ тараадаг болохоор биеэр очоод авсан ч болно. 学習計画書 -г бусад сургуулиудтай харьцуулахад гараар бичиж байсан. 学習計画書 -д яагаад тухайн сургуулийг сонгож байгаа шалтгаанаа оновчтой дурдаарай. (Тэр багш сайн, эсвэл гадаадын сургуулиудтай холбоо сайтай зэрэг) Мөн киото нь японы хувьд өв дурсгалыг нь хадгалж үлдсэн газар зэрэг байршлын талаас холбоорой. Мөн өөрийгөө PR-даж яагаад чухамхүү чамайг сонгох хэрэгтэй шалтгааныг нь өгөөрэй. Бүрдүүлэх материалд үзсэн хичээлүүдийн кредитийг тооцуулах материал байсан. Би монголд сурж байсан хичээлүүдийнхээ кредит ашигласан. Хичээлийн агуулгыг англиар орчуулаад мөн тэдгээрийг софиа-н кредит болгох тооцооллыг хийсэн. Хичээлийн агуулгыг орчуулах нь хамгийн төвөгтэй байсан санагдаж байна. Тэрийг сайн анхаараарай. Шалгалтандаа өмнөх жилийн материалаас (майл-р оффисру