Мэргэжлийн сургуулиас хэрхэн их сургуульд шилжин суралцах вэ?

大阪日本語教育センター
ホスピタリティーツーリズム専門学校大阪·総合観光科(旅行、ホテル)·エアライン科
上智大学·経済学部経済学科 


  1. Өмнөх жилийн шалгалтын материалууд нь надад байгаа тул холбоо бариад аваарай. Шалгалтын материалаа сургууль дээрээ тараадаг болохоор биеэр очоод авсан ч болно. 学習計画書-г бусад сургуулиудтай харьцуулахад гараар бичиж байсан. 学習計画書-д яагаад тухайн сургуулийг сонгож байгаа шалтгаанаа оновчтой дурдаарай. (Тэр багш сайн, эсвэл гадаадын сургуулиудтай холбоо сайтай зэрэг) Мөн киото нь японы хувьд өв дурсгалыг нь хадгалж үлдсэн газар зэрэг байршлын талаас холбоорой. Мөн өөрийгөө PR-даж яагаад чухамхүү чамайг сонгох хэрэгтэй шалтгааныг нь өгөөрэй.
  2. Бүрдүүлэх материалд үзсэн хичээлүүдийн кредитийг тооцуулах материал байсан. Би монголд сурж байсан хичээлүүдийнхээ кредит ашигласан. Хичээлийн агуулгыг англиар орчуулаад мөн тэдгээрийг софиа-н кредит болгох тооцооллыг хийсэн. Хичээлийн агуулгыг орчуулах нь хамгийн төвөгтэй байсан санагдаж байна. Тэрийг сайн анхаараарай. Шалгалтандаа өмнөх жилийн материалаас (майл-р оффисруу холбогдоод өмнөх жилийн материалыг нь аваарай, веб сайт дээр заавар нь байгаа) нь бэлдээд мөн 公務員試験過去問Quick master (ミクロ経済学、マクロ経済学)-г ашиглаарай. Сэнпай ч гэсэн энэ номноос сайн бэлдээд тэнцсэн. Их гоё ном байгаа. Миний хувьд би урьд нь нябо-р сурч байсан болохоор эдийн засгийн суурь маань тийм сайн биш болохоор их цаг авсан. Тэрний оронд яг мэддэг багш эсвэл сэнпай-с шууд асуувал их зүгээр өөрөө ч их сайн ойлгох юм билээ. 
Ярилцлага нь 2 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд бичсэн ганшо-с харан асуултууд асууж байсан. Ороод юу сурмаар байгаа мөн өмнө нь сурж байсан мэргэжил чинь одоогийнхтой хэрхэн холбогдож байгаа. Яагаад тухайн сургуулийг сонгосон эсэх. Сэнпай-с эдийн засгийн байдлын талаар асууж байсан гэсэн надаас гэхдээ асуугаагүй. Би сүүлийн хүн байсандаа ч тэр үү их шуурхай тодорхой хэдэн асуулт асуугаад дууссан.
  1. Бүртгэлийн материал явуулахаас өмнө (出願期間) кредитээ шалгуулах ёстой байсан бөгөөд тэр хугацаанд нь кредиттэй холбогдох материалыг явуулж амжаагүй. Өмнөх жилийн шалгалтын материалтай хамт 願書 шуудангаар цаасан хэлбэрээр ирэх тул хугацааг нь сайтар нягтлаад бушуухан шуудангаар явуулаарай.
  2. Бичгийн шалгалт нь өмнөх жилтэй адил бөгөөд өмнөх жилийн шалгалтын материалыг нь хиёоши-н оффис дээр биеэр очиж харж болохоос зураг болон канондож авч болохгүй. Тиймээс үзэг цаасаа авч очоод бэлдэхэд гэмгүй. Бизнестэй холбоотой кэйсүүд ирсэн бөгөөд түүнд англи болон японоор хариулж болно. Би хувьдаа англиар хариулж яг цагтаа багтсан. Ярилцлага нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд хамгийн түрүүнд япон хэлний чадварыг нь шалгах үүднээс банкны салбартай холбоотой өгөгдлийг уншуулж ханз унших чадварыг шалгаж мөн агуулгын талаар хэд хэдэн асуулт асуусан. Яагаад тухайн сургуулийг сонгосон мөн ороод юу сурмаар байгаа. Өмнөх сургуульд юу сурч байсан мөн одоогийн сургуультай хэрхэн холбогдож байгааг асууж байсан. Тухайн сургуулийн бусад сургуулиас ялгагдах гол чанаруудыг дурдаарай.


Анхаарах зүйлс
  1. 志望理由-дээ юу хийсэн тэрнээсээ юу сурсан тэгээд яагаад тухайн сургуулийг сонгоод юуг сурмаар байгаагаа бичээд эргээд тэрийгээ яаж ирээдүйд ашиглахаа илүү тусгаарай.
  2. Бичгийн шалгалтандаа өмнөх жилийн материал болон холбогдох сурах бичгээс бэлдээрэй.
  3. Ярилцлагандаа яагаад тухайн сургууль сонгох болсон шалтгаан, сурсан чиглэл чинь хэрхэн орох гэж байгаа мэргэжилтай авцалдаж байгаа мөн яагаад чамайг тэр сургууль авах ёстой гарцаагүй шалтгааныг дурдаарай. 
  4. TOEIC-н оноо болон 日本語能力試験-ы зэрэг их хэрэгтэй шүү. 
  5. Надад бол шалгалт болон ярилцлагаа сайн өгсөн байхад сургуульдаа тэнцээд байх шиг санагдсан. 
  6. Манай үеэс нэг хүүхэд сэнмон-с Васеда-руу орохоор болсон. Сайн шалгалтандаа бэлдвэл болохгүй зүйл гэж байхгүй юм шигээ.
  7. Бүх хүмүүс болоод дараагийн сургуульдаа орчихсон юм чинь чи болж л таараа. Амжилт хүсеь!!!

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Инээмсэглэл дүүрэн