Шинэ өнцөг

Сайн уу, хайрт блог минь

Хэр удаан юм бичсэнгүй вэ дээ. Бичихгүй гэсэн дээ биш, юу яаж бичихээ мэдэхгүй л яваад байлаа. Дээр нь бичих цаг ч гарахгүй байсан юм аа. Миний уйтгартай, чимээгүй орчин ойрын үед нэг л гэгээлэг, сайхан болоод байгаа. Тэр юуных вэ гэхээр найзууд болсон.
Би найзууд ямар чухал гэдгийг үнэхээр мартсан байж ээ. Ганцаараа биш гэдгээ мэдрэх. Миний яриад байгаа ганцаардал бол өрөөндөө ганцаараа биш, чам шиг хүсэл мөрөөдөлтэй хүмүүс байгаа юу үгүй юу гэдэг дээр ярьж байна. Чам шиг орчноос өсөн гарч ирсэн, мөн чам шиг мөрөөдөлтэй хүмүүс. Ямар сайхан гээч. Гол нь би тэд нарыг дэмжиж, тулж цааш нь улам өгсүүлж чадна. Тэгвэл би цаашаагаа ганцаараа явах хэрэггүй ч юм билүү. Хэзээ нэгэн цагт яалт ч үгүй цаашаа явах үе гарах байх л даа, гэхдээ л тэр хүртлээ бөөнөөрөө цугтаа явна гэхээр гоё биш гэж үү.

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ