Хамгийн гутамшигтай мэдрэмж

Тэргүүн хадагтай сая надтай хамт фейсбүүкээр аялахдаа гадаадад үнэн бор зүрхээрээ урлагийн чиглэлээр сурч байгаа хамаатны охины зургийг харсанаа ивий минь, чаваас өрөвдөлтэй юм даа гэж хэлэхийн. Учир нь гэвэл хуучин хувцас өмссөнийг нь хараад өшөө зөндөө юм өгөх байсын гэхийн. Энэ юу вэ? Бүр үнэн үгээ олж ядсан юм шиг байгаа биз. Би аминдаа шал хэрэггүй зүйлд санаа зовлоо гэж хэлэх гээд л байгаа юм. Ирээдүйд аз жаргалтай амьдрахын тулд одоо зовох ч гэж  ч дээ жоохон тиймэрхүү байгаа нь юу нь өрөвдөлтэй байгаан.
Би хувьдаа хүнд өрөвдүүлж байхаар арван хоёр давхараас үсэрсэн нь дээр гэж үздэг л дээ. Арай л хатуухан хэлчихлээ гэхдээ би үнэхээр л тэгж боддог. Яагаад юм бүү мэд. Тэгсэн хэрнээ хүн их өрөвдөн хайрлах дуртай. Сонин байгаа биз... Намайг хүн өрөвдөж байхаар олон долоон зүйл хойгуур минь яриад явсан нь хамагагүй дээр санагддаг. Тэгсэн хэрнээ л бусад хүмүүсийн яаж зовж шаналж байгааг нь хараад өрөвдөн хайрлах сэтгэл ихээр төрж хувьдаа тэдний төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа ихээхэн харамсдаг. 
Өрөвдөнө гэж яг юу гэсэн үг юм бол? Ямартай ч нэгэн төрлийн сөрөг сэтгэл хөдлөл. Түүний талаарх өмнөх бүхий л үзэл бодол, юу сэтгэж бодсоноо хаян түүний тухайн байдлыг хүлээн зөвшөөрч туслах гэсэн бодол. Тэгэхээр хэн нэг нэгнийг өрөвдөнө гэхээр туслана гэсэн үг болж байна аа даа. Тэгэхээр би хүнээр туслуулах дургүй юм болов уу. Уг нь туслуулах дургүй хэн байхав дээ.
Нэгэн зун хэдэн гэж 2 австрали иргэншилтэй итали жуулчидтай тэрэлж явав аа. Тэгэхэд тэр эрэгтэй нь тухайн үед их сонирхол татсан зүйл ярьж билээ. Хэрэв австралид эмэгтэй хүн хүнд зүйл барьж яввал түүнд туслахыг асуухад харин ч өмнөөс нь уурладаг гэж. Учир нь тухайн эмэгтэй өөрийг нь сул дорой хэмээн бодлоо хэмээн бухимдаж байгаа хэрэг. Мөн америкт ч адил... Нэгэн хөгшин хүн автобусанд зогсож байгаад түүнд өөрийн суудлаа санал болговол өөрийг нь хөгшин хэмээн бодсонд нь мөн л уурлана. Ардчиллын гэж мэдэхгүй юмаа ямартай 20-р зуунд төлөвшиж буй монголын иргэний нүдээр бол хачин жигтэй л санагдаад байгаан. Учир нь бид автобусад орсон л бол хөгшин, жирэмсэн хүмүүст суудал тавьж өгөх ёс зүйн үүрэгтэй тулгардаг. Нөгөө хэд нь ч ёс юм шиг суудал дээр суун, хэрэв босоогүй бол жудаггүй хэмээгээд зэмлэл хүртдэг. 
Миний жишээн дээр бол би хөгшин, жирэмсэн хүмүүст суудал тавьж өгдөг хэрнээ хэрэв надад суудал тавьж өгвөл би бантах зэргийн мэдрэмжийн хажуугаар уурлана шүү. Дараа нь бодох бодохгүй хэрэггүй зүйл бодоод өөрийгөө шаналгаж өгнө. Би тийм өрөвдөлтэй ядарсан харагдсан юм болов уу? Яагаад тэгсэн юм бол? гээд зөндөө зүйл бодно оо.
Бас би үнэхээр хүнд яршиг удах дургүй ээ. Бүр үнэхээр. Даанч хүмүүс үүнийг минь ойлгоддоггүй. Нэг л сонин болчихдог. Би ч бас. Уг нь хүнд төвөг удахгүй гээд байхаад өөдөөс чамд туслана гээд байдаг. Тэгэхээр явж явж хүнд төвөг удах дургүй болохоор өрөвдүүлэх дургүй гэсэн үг юм байхдаа...????

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ