Би яг юу хүсч байна вэ

Ямар нэг болохгүй зүйл тохиолдоход энэ бодит байдал биш нэг хуурамч юм шиг санагддаг Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм Бага байхад тоглодог байсан тамагочитой адилхан хэрэв сайн хоолыг нь өгч чадаагүй бол амьдралыг нь ахиад л шинээр эхлүүдэг Гэхдээ үнэндээ бодит амьдрал дээр тийм зүйл байдагггүй шүү дээ Үхсэн бол чи шинээр төрж амьдарч чадахгүй бие мах бодийн хувьд бол Харин оюун санааны хувьд болно гэж бодож байна

Би оюун санаагаар хэдэнтээ үхэж сэхсэнээ үнэхээр мэдэхгүй байна Учир нь тоогоо алдсандаа тэр Гэхдээ одоо бодоход надад алдах цаг үнэхээр бага байна Одооноос амьдрал минь эхэлж байна шүү дээ Миний амьдрал миний гарт байна

Би ирээдүйдээ яг яамаар байгаа вэ гэхээр Хүссэн зүйлээ хийсэн туршсан оролдсон гол нь хийгээгүй орхисон зүйлдээ л харамсах байх Тиймээс намайг их бага хэмжээгээр туршдаг сорьдог зүйлүүдийг туршиж гол нь өөрийгөө өчигдрөөсөө л илүү сайн болгомоор байна


Comments

  1. Ийм гоё хуудсанд зочилсонд баярлаж байна.Юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа тэр мэдрэмжийг оноод хэлээд байх шиг. Арай өөрөөр сэтгэж бодож байгаа чинь таалагдлаа. Бүх нийтлэлүүдийг чинь уншлаа. Уншсандаа харамссангүй харин ч талархаж байна. Баярлалаа :)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ