Хэзээ нэг өөрийгөө ойлгох юм бол доо?
Хааяа миний дотор 2, 3 өөр өөр хүн байгаа юм шиг л санагдах юм. Дотроо бодож байдаг зүйүүдээ би санах ойдоо хадгалаад өөрийн хийсэн үйлдэлтэйгээ харьцуулахаар өөр л гараад байхын. Яагаад ингээд алдаа гараад байгаа юм бол доо. Excel-р бол томъёо-оо оруулаад л байгаан харин гарсан хариу нь шал өөр, тооны машинаар шалгахаар зөв гараад ком-р бодсон хариутайгаа зөрөөд байхын. Тэгэхээр би өгөгдөлөө буруу өгөөд байгаам болов уу?
Зан чанарын хувьд өөрийгөө тийм ийм биш гэж бодохоор миний хийсэн үйлдлүүд тэгж гарч ирээд хааяа бүр өөрийнхөө ярьж буй зүйлд хүртэл гайхаад байхын. Яг л миний дотор өөр хүн ороод яриад би зүгээр хажууд нь суугаад сонсоод гайхаад байгаа юм шиг. Ёстой мэдэхгүй юм аа.
Багадаа ч гэж ер нь савангийн дуурьт нугасгүй хүүхэд байлаа тэгээд тэрэн дээр гарч байгаа зүйл нь Миний Буруу гэдэг үг. Хажуунаас манай ерөнхийлөгч ийм балай зүйл үзэхээ боль, ядаж наад сайн үгийг нь сур гэдэг байсан. Би аман дээрээ үгүй чадахгүй, нүүрэн дээрээ тоогоогүй юм шиг л царайлдаг байсан ч энэ зан нь бүр миний толгойд суучихсан байна, форматлаад форматлаад болохгүй юм. Ямар нэгэн зүйл болвол миний буруу юм шиг л санагдаад, ядаж байхад надад үнэхээр энэ аугаа сэтгэлийн хат гэдэг зүйл нь алга. Тэгээд л бууж өгөөд, шантрана. Ингэж болохгүй биз дээ. Тэгээд өөрийн ярьсан зүйлээ дараа нь бодоод бүр гайхаад дуугүй байхаар шийдээд овоо хэдэн сар буйртай хүн шиг явсан байдаггүй. Ярьж эхэлсэн зүйл нь бүр 180 градус өөр болчихож. Тэгэхээр үүнээс үүдээд 2 дүгнэлт гаргалаа:
1. Ярихгүй байсаар байгаад өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадахаа байжээ. Зөвлөгөө: Улам сайн ярь. Лоозон: Ярь ярь бас дахин ярь.
2. Ингэж балай юм ярьж хүнд яршиг удаж, өөрийгөө зовохын оронд бүр дуугүй байж амандаа ус балгасан байх. Зөвлөгөө: Ярихаа боли. Лоозон: Долоо хэмжиж нэг огтол.
Хоёр дэвшүүлсэн хувилбарынхаа алийг нь сонгохоо бодоод бодоод олсонгүй. Бүр өөрийгөө тайвшруулах мөн нэгэн дүгнэлтэнд хүрлээ:
Ямар ч зүйл байнгын тогтмол байхгүй, бүх зүйл динамик шинжтэй тул би ч гэсэн тийм байх хэрэгтэй хэмээн бодлоо. Туйлын үнэн, туйлын худал ч гэж байдаггүй. Бүх зүйл хоёр талтай.
Гэхдээ л их сонин хааяа бүр өөрөөсөө айх юм. Хүмүүс хааяа "зиак мэдэхгүй цагаа тулахаар яахын байгаан бүү мэд" гэж хэлдэг. Тэр үгнийх нь утгыг одоо л ойлгож байна. Бас ингээд өөрийгөө зөвтгөөд байж болохгүй шүү дээ. Хүн гэдэг зүйлийг тархи гэдэг эрхтэн удирдаж байдаг. Бас ийм байж болох юм байна.
Хүмүүс толгойгоо биш зүрх сэтгэлээ дага гэдэг шүү дээ. Тэгэхээр дээрхи жишээний хүмүүс бол тухайн үед толгойгоороо ярьдаг ч цагаа тулахаар зүрх сэтгэлээрээ шийдвэрээ гаргадаг юм болов уу? Тийм байлаа гэж үзэхэд миний хувьд надтай байнга ярьдаг энэ дотоод хоолой зүрх сэтгэл минь үү, эсвэл толгой минь юм болов уу?
Хариулт нь толгой бол би ямар хогийн сэтгэлтэй гар вэ? Зүрх сэтгэл минь бол би яасан сайхан сэтгэлтэй ч, муу санаатай гар юм даа?
Би өөрөө өөрийгөө л ингэж дүгнэлээ. Бас ингэж дүгнэхэд их хэцүү л дээ, учир нь дүгнэлт гэдэг бол бусад зүйлстэй харьцуулсанаар үүдэн гарч ирэх хариу, магадлал юм. Харин миний танилын хүрээ буюу дүгнэлт хийж буй хүмүүс их цөөхөн, мөн би өөрийгөө их сайхан сэтгэлтэй хүмүүстэй нийлдэг гэж боддог.
хүмүүс надаас ирээдүйн нөхцөлтэй зүйлс асуугаад "тэгвэл чи яахав?" гэж асуухад нь хүртэл бүр хариулахад төвөгтэй санагдах юм. Би үнэхээр иймэрдүү зүйл дээр худлаа ярихийг тэвчдэггүй. Хийнэ гэж ярьсан л бол хийдэг л хүн би. Тэгээд тухайн үед нь ингэнэ тэгнэ гэж хариулчихаар яг нөгөө асуулт нь тулахад бантсандаа гэхиймуудаа яг түүгээрээ хийх юм. Тэр үед илүү сайхан боломж, байдал үүссэн ч тэгж хэлсэндээ болоод түүнийгээ хийж өөрт олдсон боломжоо алдахын. Ийм зүйл байж болохгүй ээ. Тиймээс аль болох тийм асуултнаас зайлсхийж ярианы сэдвийг өөрчилдөг боллоо юу.
Зиак, энэ хүртэл нь миний бодлыг уншсан хүмүүст их баярлалаа. Өөрт тань хандан хэлэхэд туйлын зүйл гэж хэзээ ч байдаггүй.

Comments
Post a Comment