Нэг, хоёр, гурав

Тэр зүгээр л тэндээ ирээдүйгээ төсөөлж бодож байгаа юм
Тэр зүгээр л эндээ байх уу явах үгүйгээ тунгааж байгаа юм
Тэгэхдээ бас юу ч бодолгүй инээмсэглэн өдрийг барж байгаа юм
Тэгээд л хүн яаж амьдрах ёстойг ойлгож, мэдэрч, хөөрч байгаа юм
Гэхдээ гэм нь өөрийгөө хуурч чадахгүй болохоор
Гэнэт гэнэт өөрийгөө ойлгохоо болино, будилна
Гэлээ энэ зам ч гэсэн түүнд гэрэл гэгээ тусгаж байгаа болохоор
Гэмээнэ ингээд баймаар ч гэсэн
Нэгэнт шийдсэн, шулуудсан
Нэг, хоёр, гурав

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ