Алдаан дээрээ суралцаснаа хэрхэн бусдад харуулах вэ

Би өнгөрсөн зун үнэхээр том алдаа гаргасан түүнийгээ хэзээ ч мартахгүй байх, хааяа баяр баясгалангаар дүүрсэн үедээ тэр үед хамт байсан хүмүүстэйгээ тааралдах үед болсон зүйл маань гэнэт бодогддог. Шоконд орно гэдэг ч юм уу нэг л сонин уйтгартай болчихдог. Эхэндээ өөрийгөө тайвшруулахыг оролдож бусдад ч үүнийгээ илэрхийлэхийг хүсээгүй тулдаа сэтгэлийнхээ гүнрүү булчихсан юм шиг байна. Харамсалтай нь энэ маань хэзээ ч ил гарч ирэхгүй байх, мөн үндэслээд ургаасай ч гэж би хүсэхгүй байна. Одоо ч бүр зуршил болж байх шиг байна. Урьд нь олон нийтийн дунд байх надад үргэлж таалагддаг байсан харин одоо бол эсрэгээрээ. Хүмүүс миний хийсэн зүйлийг мэдэж байгаа байхдаа хэмээн бодож би улам нуугдахыг хүсдэг болсон. Монтений эссен дээр ганцаардал гэдэг гайхамшигтай зүйл хэмээн хэлж байсан ч би тэр үед үнэхээр ойлгодоггүй байжээ. Миний нийлдэг хүүхдүүдийн хувьд ганцаардал бол ялагдал мэт санагдаж илэрхийлдэг байсан тул би өөрийгөө ухамсарлалгүйгээр түүнийг нь хүлээн зөвшөөрч мөн миний хувьд ганцаардал гутамшиг байлаа. Харин одоо бол үгүй маш сайхан мэдрэмж, өөрийгөө ойлгох хугацааг өөрөө өөртөө гаргаж өгч байгаа хэрэг юм байна.
Би айлын том, дороо ганц дүүтэй. Багадаа өөр оронд амьдарч байсан болохоор ч тэр үү миний сэтгэлгээ бусад хүүхдүүдийнхээс арай өөр байсан болохоор би цэцэрлэгт явж тэдгээр хүүхдүүдэд дээрэлхүүлж байснаас гэртээ үлдэхийг дээрд үздэг байсан. Жил ирэх тусам өөрийгөө хумьж байгаагаа мэдрэн үүнтэйгээ идэвхитэй тэмцсэн хэдий ч одоо энэ маань мөхөж л байна. Багадаа ямар байсан тэр л хэвээрээ болоод байх шиг. Хүүхдүүд 0-5 насанд өөрийн бүх хандлагыг тогтоодог гэдэг ч үнэн л юм шиг байна.
Дээр дурьдсанчлан би үнэхээр өөрийнхөө алдаан дээр суралцсан үүнийгээ дахин хэзээ ч гаргахгүй гэдгээ итгэл, бахдал дүүрэн зарлаж байна. Харамсалтай нь монголын нөхцөлд намайг үнэхээр том сургамж авсан гэдэгт итгэх болов уу? Миний хэлэх гээд байгаа зүйл бол "Хүн хэзээ ч өөрчлөгддөггүй" гэдэгт манай улс орны иргэд илүүтэйгээр итгэдэг юм шиг. "Яс хугарахаар нэр хугар" ч гэж үг. Энэ нь ямар нэгэн буруу зүйл хийсэн бол тэр зүйл чинь амьдралын чинь туршид хойноос чинь хөөн нэхэж дараагийн алдаагаа гаргавал хийсэн өмнөх алдаа чинь хөшүүрэг болж чи одоогийн байр сууриа орхих хэрэгтэй болно. Тиймээс яалтай ч билээ.
Би алдаа гаргаад хэдий өөрийгөө дүгнээд ам тангараг тавьсан хэдий ч, миний амьдрал ингээд зогссон мэт санагдаад байх юм. Яаж ч өөрийгөө тайвшруулсан гэсэн би ахиад цааш явж чадахгүй юм шиг санагдаад л байна. Гэхдээ зүгээрээ ЦАГ ХУГАЦАА гэж сайхан зүйл байна гэж өөрийгөө тайвшруулсан ч бас л арга алга.

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Инээмсэглэл дүүрэн