Их гоё юм
Би их гоё юм бичмээр санагдаад.... Та нар сонсох уу?
Уг нь бид хоёр хамт гүйхээ болиод удсан ч гэсэн хааяа хамт кинонд явдаг байв. Гэнэт нэг орой надлуу Гараад ир, ярих зүйл байна гэлээ. Надад зүгээр л түүнтэй ярина гэж бодохоор л сэтгэл минь дулаацаад явчихдаг юм. Гэхдээ тэр өдөр надад яагаад ч юм вэ нэг л өөр зүйл болох байх гэсэн бодол төрөөд... Нэг тийм мэдрэмж.
Нөгөө л дасал болсон замаараа алхаж эхэллээ. 3 сар болохоор нилээн сэрүүхэн ч гэсэн би түүнд гоё харагдаж гээд юбка өмслөө. Урьд нь хүнд сайхан харагдахын тулд ингэж хичээж байсангүй. Толинд хартал үс минь арзайчихсан байна. Хэзээ ч үсээ самнадаггүй хүн чинь үсээ самнаж эхлэв. Духан дээрх сорвинууд минь байгаа ч гэсэн урд чолк маань хааж өгч байгаад баяртай байна. Нэг л өөр зүйл түүнээс сонсох юм шиг санагдаад, нэг л сэтгэл догдлоод ...
Тэгсэн ч гэсэн аль болох өөрийнхөө сэтгэлийг барьж, юу ч болоогүй юм шиг байхаар хичээв. 1 давхарлуу хамаг хурдаараа гүйгээд очмоор байсан өөрийгөө удаан алхуулав. Үүдэнд ирээд хаалга онгойлгоход. Түүний нуруу нэг л нөмөр түшигтэй, миний хайртай ногоон цамцыг өмссөн байсан. Тэр ногоон цамцтайгаа нэг өвлийг давсан шүү дээ. Харахад зуны нимгэхэн цамц шиг хэрнээ түүнийг дулаан байлгаж чадахаар их гоё цамц. Гол нь цамцанд нь түүний үнэр нь шингэсэн байгаа. Надаад төрсөн өдрөөрөө юу авмаар байна вэ гэж асуувал би тэр цамцыг нь авмаар байна гэж хариулна. Хэдэн удаа асуусан ч би нэг л хариултыг хэлэх болно.
Би хамаг сайхнаараа л түүнлүү инээлээ. Бид хоёр ингэж алхаагүй их уджээ. Би түүний дэргэд алхаж байгаадаа үнэхээр баяртай байна. Тэр алхахдаа их хурдан алхдаг ч энэ удаа нэг л тайван алхана. Би түүнийг юм ярихгүй байгаад гайхан өөрөө л яриад байлаа. Тэр миний яриаг сонсох дуртай юм шиг... Ер нь ихэнхдээ би л ярина л даа. Бүх зүйлийг ярина. Яагаад харь гариг байдаг гээд бүх зүйлийг... Би гэнэт юм хэлэхээ...
Би чамд хайртай гэж... Энэ гуравхан үг цээжинд зүрх минь багтахааргүй байдалд, яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг. Хамаг биеийн минь цус хаа сайгүй гүйж байгааг мэдрэв. Даарч хөөрсөн бие минь халуун дулаанаар амьсгалж байв. Би ямар аз жаргалтай хүн вэ. Би түүнийг тэвэрмээр байсан ч, би чамайг ингэж хэлэхийг хэр удаан хүлээсэн гээч гэж бүр хашгирмаар байсан ч би юу ч хэлээгүй.

Comments
Post a Comment