6
Тэнгэр чи хамгийн өрөвдөлтэй,
Тэр чамруу харанхуйлан инээхэд чи яаж ч чадахгүй,
Тэртээ нуур нулимсаар дүүрэхэд чи харж л байхаас,
Тэврээд зогсох зориг байхгүй дээ,
Бараг тэвчээр чинь барагдан эцэстээ,
Баргар үүл цахилгаанаа ар араас нь шидэхэд чинь,
Балар иргэд бороонд наадан зогсож байхад,
Бахдам тэр чинь харин гайхан ширтэнэ,
Цагийн зүү өнгөрөхдөө бороог газарт авч одно,
Цахирам түүний сэтгэлд дурсамж л болж үлдэнэ,
Цайрам талд чи түүнийг олж үзэнгүүт,
Цаг хугацааг буцаах оч үсрэнэ.
Comments
Post a Comment