7

Тэр тэнэг намайг гутаасан үнэн, Тэглээ ч би дотроо оруулаагүй, Тэрүүхэн зуурдаа харин, Түүнээс өөрийгөө олж харлаа, Хамаг бүгдээс үзэн яддаг зүйл минь, Хамгийн сүүлд надад байна гэж, Харин ч хэзээ ч санаж явсангүй, Халаглан сууж толгойгоо шаана би, Одоо харин чамд баярлаж байна, Огтхон ч эргэлзэхгүй үүнийг шийдлээ, Одод эрхэс надлуу уналаа ч, Ойворгон энэ занг дотроо нууна, Тэсгэлгүй нэг өдөр гарч ирэх үед, Тэр хэн байхыг хэлж мэдэхгүй нь, Тэгэхдээ нэг зүйлийг мэдэж байна, Тэр үед би үгүй болсон байна.

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ