5
Амьдралыг нэг нүдээр харах болсондоо ямар баяртай байсан гээч,
Ахиад зовоохгүй болсонд нь ямар их баяссан гээч,
Алаг хорвоог хамтдаа одоо л доргиох нь гэж ямар их хөөрсөн гээч,
Аглаг ертөнцийг цуг аялан туулна даа гэж ямар их догдолсон гээч,
Өөрийн чинь хувьд юу ч биш зүйл миний хувьд маш чухал,
Өглөө сульдсан биеэ үүний төлөө л хүчлэн сэрээдэг, зүтгэдэг,
Өдөр өдрийн нарыг үүний л төлөө гэж хүчилдэг, тэмцдэг,
Өшөө надаас хүч гарахгүй нь, больё, ахиж чадахгүй нь,
Элэг минь эмтэрч, бутарч байна,
Эргээгээд эвлүүлж чадахгүйгээ мэдэрч байна,
Сэтгэл минь шимширч байна, цөхөрч байна,
Сэрэх тоолонд минь тэр зүйл намайг зовоох болно, мэдэж байна,
Comments
Post a Comment