Ингээд л өдөр хоногууд урсаад байдаг байх

Ажилд орсоноор хойш жил өнгөрчээ. Яг л давтагдсан бичлэг шиг хэрнээ, сурах сургах зүйлтэй өнгөрсөн өдрүүдээр дүүрэн. Тэр дунд
 За энийг л дуусгачихав л
 Энэ одоо юу вэ
 Би одоо юугаа хийгээд байна вэ
 Ахиад л
гэж өөртөө өөртөөгөө ярисаар жил өнгөрчихлөө. Тэр дунд бас мэдэрсэн, ойлгосон зүйл ч гэсэн байсан болохоор бас үр бүтээлгүй гэж хэлмээргүй байна.
Тэгээд бодлоо, амьдрал ингээд л өнгөрчихдөг байх даа. Нэг мэдэхэд хөгшрөөд явах цаг болчихсон байдаг байхдаа.
Би үргэлж боддог, өөрөөсөө асуудаг. Тэр үед тэр хүн юу гэж бодож байсан бол гэж. Ингээд л цаг болчихож гэж бодсон байхдаа. Үгүй ээ тэр үед бас өөрийгөө биш бас намайг бодсон. Тэрийг бол хэзээ ч мартахгүй. Тэр үед л өөрийгөө ямар үнэ цэнэтэй хүн болох бас өөрийгөө хайрлаж сурна гэж зүрхэлсэн.
Өөрийгөө хайрлаж байж л хүн эргээд хүнийг хайрлаж чадна. Өөдгүй зантай хүмүүсийг өөдгүй зантай хүмүүс л бий болгосон байдаг. Бид яалт ч үгүй нийгмийн амьтан болох дэргэдэх орчинд байгаа хүмүүсээ дагаад тэдгээр хүмүүс шиг болдог болохоор чи өөрөө ямар хүн шиг болмоор байгаа хүнтэйгээ нөхөрлөж найзлах хэрэгтэй.
Бас үргэлж суралц гэж захисан, сурахдаа бас сурсан шиг сурахыг заасан. Зүгээр хийсээд өнгөрчих биш үндэс голыг нь олохыг заасан. Олох ч болно, олсоор ч байна.
Бодохыг заасан, эргэцүүлэхийг заасан, асуухыг заасан, сэтгэхийг заасан.

Бодсоор ч байна, сэтгэсээр ч байна, эргэцүүлэх ч болно.

Comments

Popular posts from this blog

Шинэ жолооч нарт

Анна франк

Сонгомол эсээ