Genius vs Work hard

Манай ангид үнэхээр гоц ухаантай банди байна аа, би арай дэндүү. Би иймэрхүү банди нары сургийг сонсож байснаас ер нүдээр үзсэнгүй. Ой тогтоолт нь бол дэндүү гайхамшигтай, харахаар л тэрэн шиг болмоор санагддаг юм. Тэрнээс гадна ахиад нэг хүүхэд байна аа, үнэхээр мэрийлттэй. Даалгавар болгон дээр "ахиад, ахиад" гэсэн зурвас авна даа. Тэгсэн хэрнээ ахиад гүрийгээд л байна. Ингээд бодоход хаана ч мундаг лаг хүн байдаг ч би мэрийлттэй, хөдөлмөрч хүмүүст илүү хайртай юм шиг байна. Тэр хүнийг хараад улам урам орж, хэрэв би тэрэн шиг хичээвэл яг тийм болно доо гэсэн бодол толгойд зурвас хийн орж ирдэг болохоор тэр. Үр дүнг гол болголгүй, явцад нь дурладаг гэх үү дээ. Үр дүн нь муу гэлээ ч тэрийг би болгох гэж өөрийгөө өдөр болго хэдэ мянган удаа ялан дийлсэн болохоор нь хайртай гэх үү дээ. Би гэхдээ нэг зүйлд итгэж найдаж байна, эцсийн эцэст мундгаас хичээлттэй нь жаргалтай байна гэдэгт. :)

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Инээмсэглэл дүүрэн