Хүчтэй байна гэдэг нь булчин шөрмөсөөрөө хүчтэй байхыг хэлэхгүй, бас бүхий л зовлон зүдгүүрийг нуруундаа тээж нулимс асгахгүй ч хэлэхгүй. Хамаг хэцүүг дотроо нууж бусдаас зугтахыг ч хэлэхгүй. Хүчтэй байна гэдэг доторх зүйлээ бүгдийг нь гадагшлуулаад цааш сэтгэл тэнэгэр алхахыг хэлнэ.
Манай ангид суут банди байдаг, тэр үргэлж л бараг 100 авдаг. Хэрэв дүнг 100 гэж хязгаарладагггүй байсан бол бараг 200 авах байх аа. Бас тултал нь авахгүй үргэлж ахиад, ахиад гэж даалгавар дээрээ бичүүлдэг жоохон бүтэлгүй хэрийн банди байна. Нэг том ялгаа нь тэр даалгавраа байнга хийхгүй ч 100г бол хялбархан авна. Харин нөгөөдөх нь хичээгээд ч 100г авахгүй. Харамсалтай. Гэхдээ би 100 авахгүй хэрнээ бууж өгдөггүй тэр бандид их дуртай. Түүнийг хараад би түүн шиг бас хичээмээр санагддаг. Яагаад гэвэл тэр үр дүнд хүрэхийн тулд өөрийгөө өдөр болгон даван туулдаг болохоор тэр. Тэр үр дүнг харахаасаа өмнө аль хэдийн ялагч болчихсон шиг санагддаг юм. Хэдий их саад бэрхшээл байлаа ч тэр хэцүү байна гээд орхилгүй өдөр болгон түүнийхээ төлөө хичээж, зүтгэдэг, цаашаа алхдаг.
Би гудамжинд инээж байгаа хөгшин хүмүүсийг хараад нэг л сэтгэл сайхан болчихдог. Алхаж байгаа байдал, инээмсэглэл нь цөхөрч ядарсан биш гал цомогтой цаанаа л нэг жаргалтай, дөлгөөн харагддаг. Заримдаа надад маргааш байхгүй мэт санагдсан тйим уйтгар гунигтай үе байдаг. Тэр үед би тэр инээмсэглэж буй хөгшин хүмүүсийг хараад нэг л уужуу болчихдог. эд нар залуу насаа яг л бидэн шиг туулж өнгөрөөсөн. Инээж, уйлж, дуулж л явсандаа гэж боддог. Ээжийгээ налж суугаад хамаг сэтгэлээ уудлахад надад хамгийн сайн зөвлөгөөг өгнө, миний үзэж туулсныг , бүр тэрнээс ч илүүг үзэж туулсандаа энэ хүн гэж бодогддог. Одоо тэд баяртайгаар цааш үргэлжлүүлэн алхаж байна.
Надад хааяа бүх зүйлийг орхиод зугтаад гүйчихмээр санагддаг, юунаас зүүгдээд орхихгүй байгаагаа ч өөрөө ойлгоддоггүй. Тэр үед гэхдээ миний найз нөхөд надтай хамт байсныг санадаг. Тэд ч гэсэн надтай адил замаар алхаж байгаа хэрнээ бууж өгөхгүй цааш үргэжлүүлэн алхаад л байдаг. Би тэд нартай мөр зэрэгцэн цааш үргэжлүүлэн алхаж, над шиг байдалд орсныг сугадан цааж хамт алхана.
Аавын эрх охин
Та нар аавтайгаа хамт жолооны курст суугаад, жолооны шалгалт өгч үзэж байсан уу. Тэгээд 2уулаа нэгээрээ тэнцэж үзэж байсан уу. Би тэгж үзсэн. Бодохоор л нүүрэнд мишээл тодроод ирдэг сайхан дурсамжуудын минь нэг. Би их муу сурагч байсан шүү. Аав минь харин маш онц сурагч. Дандаа дүрмийн хичээлдээ суугаад, өглөө эртлэн босч дүрмээ хардаг байсан. Намайг тэгж хичээл номоо хийгээрэй гээд үлгэрлэхийн тулд тэгдэг байсан уу гэхээр бас аав дандаа л өглөө эрт ном хараад л суудаг заншилтай. Хамгийн инээдтэй нь би аавтай хамт шалтгалтаа өгөөгүй бол тэнцэхгүй байсан байхаа. Би яг дүрмийн шалгалтаа өгөхийн өмнө иргэний үнэмлэхээ мартсанаа мэдлээ. Ээж шалгалтын газар хүртэл ирж өгч байсан гэхээр бараг л гэрээрээ жолооны шалгалт өгсөн гэхэд хэлсдэхгүй байгаа биз. Хаха Дром-оо тэнцээд гараад ирэх хүртэл аав минь бараг л сэтгэлээрээ миний өмнөөс шалгалт өгч байна аа. Тэр царайны хувирал, үйл хөдлөл нь гээд. Намайг тэнцээд гараад ирсэн гэхэд яг л өөрөө тэнцчихсэн мэт баярлаж байсан.
Comments
Post a Comment