Дараа дараагийн үеийнхэндээ

Та нар амьтдын талаарх үлгэрийг сонсож байсан уу? Нэгэн ангид илээ, туулай, тарвага зэрэг амьтад хамт суралцдаг байсан юм байна л даа. Тэгээд жилийн сүүлчийн шалгалтанд бүгд бэлдэж эхэлж гэнэ. Туулай их хурдан гүйдэг байсан болохоор гүйлтийнхээ хичээлд суухаа больж модонд авирах хичээлдээ илүү анхаардаг болов. Харин илээ хамгийн түрүүнд модлуу нисээд гарчихдаг байсан бөгөөд багш нар нь түүнд нисч болохгүй заавал авирч гарахыг шаардаж гэнэ. Тэгэхгүй бол тэр муу дүн авахаар байлаа. Тарваганд харин сургууль нь тэр хавьд ойролцоо нүх ухахыг хориглосон гэнэ. Бусад амьтад тэр нүхэнд унаж бэртэхээс сэргийлж байгаа нь тэр. Ганц хийдэг зүйлийг нь хориглочихоор тарваганд ямар их хэцүү байсан бол доо. Жилийн эцэс ч болж амьтад шалгалтаа өгөхөд туулай гүйлтийн хичээлдээ муу авав.

Эндээс хүн болгон л өөр өөр зүйлийг олж харах байх. Зарим нь боловсролын системийг шүүмжилж хүн болгон өөрийн гэсэн авъяас чадвартай болохоор түүний дагуу хийх ёстой гэж магад. Эсвэл өөрийн эзэмшсэн арга барилаа хөгжүүлж түүгээрээ амьдрах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Хүн болгон л өөр өөрөөр бодож байгаа байх. Би харин ямар өнцгөөс харж байна гээч?

Чи өөрөө аль амьтан болмоор байна вэ гэж асуумаар байна? Би одоо энэ нийгэмд амьдарч байгаадаа бас их баярладаг юм шүү. Хэрэв чи үнэхээр их хөдөлмөрлөж чадвал ямар гэр бүл, ямар нийгмийн түвшнээс гаралтай чинь хамааралгүй хүссэндээ хүрэх хамаагүй их боломжоор хангагдаж байна. Өмнөх нийгэмд маань энэ боломж их бага байсан шиг санагддаг юм. Энэ амьтдын сургуулийн талаар ярьдаг гол учир нь чи туулай байсан ч гэсэн шинэ технологийн ачаар модлуу авирч эсвэл бүр нисч чадна. Гол нь түүнд хүрье хүсэл мөрөөдөл их чухал гэдэгт би итгэдэг. Итгэсээр ирсэн. Гэхдээ миний үе, түүнээс дээр үеийнхэн маань шинэ үеийнхээ энэ мөрөөдлийг унтраагаад байна. Учир нь бидний үе, түүний өмнөх үеийнхний мэдлэг ухаанаар тэжээгдэж өсөөд тэр чигтээ тэр хайрцгандаа уусчихсан. Өөр зүйл харъя гэсэн ч харж чадахааргүй болчихсон юм шиг.

Харж чадахгүй болчихсон хүмүүс зөндөө олон байгаа, тэгээд чи тэдэнтэй адилхан сэтгэхгүй болохоор чамайг унтраах гэж оролдож магадгүй ч гэсэн өөрийнхөө юу хиймээр байгаагаа санаад тууштай байгаарай гэж хэлмээр байна. Ийм олон мөрөөдөл, хүсэл л энэ хайрцгуудыг нээж, тэдгээр туулайг нисгэж, тарвагануудыг нүхээ ухахад нь тусалж, илээг гүйлгэнэ шүү дээ.

Comments

Popular posts from this blog

Анна франк

Шинэ жолооч нарт

Сонгомол эсээ