Top Career 2017-н тайлагнал

2017 оны 7 сарын 1-нд гадаад оюутнуудад зориулсан Top Career 2017-т оролцоод ирлээ. Энэхүү газарт 20-д гаруй компани ирсэн байсан бөгөөд би 5-д компанийн танилцуулга дээр сууж амжсан.

1) 日立物流ソフトウェア株式会社 (Hitachi групп-н харьяа)
Логистикс буюу  тээвэрлэлтийн компани бөгөөд системийн инженер болон борлуулалтын ажилтан авна. Энэ жил 20-д ажилтан авах бөгөөд цалин нь 209000 еэн (их сургууль төгсөгчдөд) 217800 еэн (мастерийн зэрэгтэй) 187500 еэн (мэргэжлийн сургууль төгсөгчдөд). Хамгийн эхний ярилцлага нь 7 сарын 6-нд бөгөөд mynavi-р бүртгүүлж 2 шат дамжлагатай ярилцлага өгнө.
https://job.mynavi.jp/18/pc/search/corp54394/outline.html

2) リングロー株式会社 
持ってない уриан доор ажилладаг энэхүү компани нь хуучин компьютер-г өөр улсад борлуулдаг бөгөөд тус компани нь япон хэлний ярианы мэдлэгтай ажилчдыг хайж байгаа. (япон хэлний төвшин хэрэггүй) 7 сарын 13-н болон 24-нд компаний тухай танилцуулга болох бөгөөд тус компаниийн https://www.ringrow.co.jp/recruit/entry -н хаяглуу холбогдож хуудсыг бөглөн холбоо бариарай. Очихдоо костюм биш жирийн хувцастай очиход болно.

3)ISFnetGroup
ITинженер мөн IT提案営業 (тус тус 229000еэн)-н ажлын байраанд хүмүүс хайж байгаа. Мөн хувиарлагдах байршлаас хамааран 209000-224000 еэний цалин олгоно. IT-н талаар мэдлэггүй ч гэсэн 3 дамжлагат ярилцлагын шалгалтыг давсан тохиолдолд энэхүү компанид орох боломжтой. Mynavi 2018 болон тухайн компанийн веб сайт-р дамжуулан компанийн танилцуулганд орж ярилцлаганд хамрагдана. Дараа дараагийн танилцуулга нь 7 сарын 8, 13, 19, 22-н 14 цагаас бий тул яаралтай бүртгүүлээрэй.
http://www.isfnet-recruit.com/recruit-info/briefing-entry.html

4) Seven Eleven Holdings
Тэр өдрөө шууд ярилцлага авч байсан бөгөөд энэхүү компанийн веб сайт-р дамжуулан бүртгүүлнэ үү.

Нэмэлт
http://www.topcareer.jp/2018/seminar_event/0135/

Энэхүү танилцуулга дээр доорх компаниуд хүрэлцэн ирсэн бөгөөд өөрийн биеэр очиж амжаагүй ч гэсэн цаг алдалгүй бүртгүүлвэл амжина хэмээн бодож энэхүү пост-г бичлээ.

1.トーヨーカネツ株式会社 / Toyo Kanetsu
2.ソニーセミコンダクタマニュファクチュアリング株式会社 / Sony Semiconductor Manufacturing
3.岩谷産業株式会社 / Iwatani
4.株式会社オンデーズ / Owndays
5.株式会社LastRoots / LastRoots
6.リングロー株式会社 / Ringrow
7.湧永製薬株式会社 / Wakunaga Pharmaceutical 
8.ミュージックセキュリティーズ株式会社 / Music Securities
9.新川電機株式会社 / Shinkawa
10.精和産業株式会社 / SEIWA SPRAY PUMP
11.株式会社セブン‐イレブン・ジャパン / Seven-Eleven Japan ※合説会場で面談も実施!
12.株式会社吉字屋穀店 / Kichijiya
13.日立物流ソフトウェア株式会社 / Hitachi Distribution Software
14.株式会社巴川製紙所 / TOMOEGAWA
15.アイエスエフネット / ISFnet
16.NTTコムエンジニアリング株式会社 / NTT Com Engineering
17.日本信号株式会社 / NIPPON SIGNAL
18.前田硝子株式会社 / MAEDA GLASS



Comments

Popular posts from this blog

Шинэ жолооч нарт

Анна франк

Сонгомол эсээ