Posts

Хандлага

Японд хүмүүсийн хамгийн чухалчилж үздэг зүйл нь хандлага байдаг. Тэгшитгэлээр илэрхийлвэл y= a x+b. A тогтмол тоо бөгөөд Х яаж өөрчлөгдөж байсан ч гэсэн хэвээрээ байдаг. Өөрөөр хэлбэл амьдралд олон зүйл тохиолдсон ч гэсэн чиний хандлагаас хамаарад үр дүн нь гардаг. Нийгэм байнга хувьсан өөрчлөгддөг бөгөөд зарим хүмүүс үүнтэй зэрэгцэн өөрчлөгдөх хэрэгтэй хэмээн үзэж байхад зарим нь сөрж зогсон өөрөөрөө байх хэрэгтэй гэдэг. Тэрхүү сонголтыг хийх нь та бөгөөд эцэстээ энэ нь зөв буруу гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Танд тэр үедээ ялагдсан мэт харагдавч урт хугацаандаа та ялж ч мэдэх юм. Тийшээ чиглэхэд таны хандлага л мэднэ. Алдаа гаргавал түүндээрээ суралцаад цаашаа алхах уу эсвэл тэндээ зогсохыг таны хандлага л мэднэ. Хандлагыг харин бий болгоход хүчин зүтгэл мөн таны байгаа орчин тойрон ихээхэн нөлөөтэй байдаг. А ∈(хүрээлэн буй орчин, хүчин зүтгэл) Миний бодлоор хүрээлэн буй орчингоо хүн өөрөө сонгох эрхтэй болсон энэ зууны хамгийн том ололт. Монголд зуун жилийн өмнө төрсөн бол т...

Creativity, courage, passion

Бүтээлч байдал, эр зориг, хүсэл тэмүүлэлтэй байхад юуг ч бүтээж чадна гэж уншиж байсан юм. Надад энэ үнэхээр үнэн санагдаад, үүн дээрээс нь бага зэрэг урам нэмвэл болоод явчихлаа шүү. Хичээнгүйлэн хийж байгаа зүйлийг чинь гаднаас өөр нэгэн хүн харж дүгнээд урам хайрлах. Тэр нь сайнаар магтаж ч байж болно эсвэл буруу гээд зэмлэж ч байж болно. Тэрхүү урмыг аваад цаашаа мэрийх үү, эсвэл хамраа сөхөөд болих уу. Эсвэл зэмлэлийг хүлээн авч улам сайжруулах гэж оролдох уу, шантрах уу. Дээр нь танд хэлж байгаа дүгнэлт зөв үү буруу юу гээд. Аль аль талаас нь харж байж дараагийн үйлдлээ хийх хэрэгтэй хэмээн бодож байна. Ихэнх зүйл нэг дээшээ, нэг доошоо савалгаатай ч хамаагүй үргэлжүүлэх хэрэгтэй гэж боддог ч бас заримдаа болих хэрэгтэй юм шигээ. Больж байгаагийн үндэс нь бас буруу төлөвлөгөөнөөс ч болж магад. Харамсалтай нь энэ хорвоод биднээс шалтгаалахгүй асуудал бэрхшээл байдаг тул тэрэнтэй сөргөлдөж маргалдахын оронд бас болиод харин өөрийн хийж чадах зүйл дээр илүү цагаа төвлөрүүлсэн нь ч ...

Мэргэжлийн сургуулиас хэрхэн их сургуульд шилжин суралцах вэ?

Image
大阪日本語教育センター ホスピタリティーツーリズム専門学校大阪·総合観光科(旅行、ホテル)·エアライン科 上智大学·経済学部経済学科  Өмнөх жилийн шалгалтын материалууд нь надад байгаа тул холбоо бариад аваарай. Шалгалтын материалаа сургууль дээрээ тараадаг болохоор биеэр очоод авсан ч болно. 学習計画書 -г бусад сургуулиудтай харьцуулахад гараар бичиж байсан. 学習計画書 -д яагаад тухайн сургуулийг сонгож байгаа шалтгаанаа оновчтой дурдаарай. (Тэр багш сайн, эсвэл гадаадын сургуулиудтай холбоо сайтай зэрэг) Мөн киото нь японы хувьд өв дурсгалыг нь хадгалж үлдсэн газар зэрэг байршлын талаас холбоорой. Мөн өөрийгөө PR-даж яагаад чухамхүү чамайг сонгох хэрэгтэй шалтгааныг нь өгөөрэй. Бүрдүүлэх материалд үзсэн хичээлүүдийн кредитийг тооцуулах материал байсан. Би монголд сурж байсан хичээлүүдийнхээ кредит ашигласан. Хичээлийн агуулгыг англиар орчуулаад мөн тэдгээрийг софиа-н кредит болгох тооцооллыг хийсэн. Хичээлийн агуулгыг орчуулах нь хамгийн төвөгтэй байсан санагдаж байна. Тэрийг сайн анхаараарай. Шалгалтандаа өмнөх жилийн материалаас (майл-р оффисру...
Хүнтэй тулалдах амархан, түүний сул цэгийг олоод хатгахад тэр сул мөхөсдөнө Хүнийг хайрлах энгийн, түүнийг өдөр болгон усалж дэмжвэл тэр цэцэглэж дэлбээлнэ Өөртэйгөө тэмцэлдэх хамгийн хэцүү Өдөр бүр л дайнд орж буй мэт санагдана Ялагдвал амьсгаа зогсож, бүгд унтарна Ялвал өөрийгөө хуурчихав уу, үнэхээр чадсан эсэхээ өөрөөсөө асууна Ядаж урам өгч, дуугүй байж чадахгүй бол Ядахдаа холдоод өөрийн амьдралтай болж болохгүй юм уу Хэн ч өөрийн гэсэн ертөнцтэй түүндээ амьдарч байхад Хэтэрхий хүнийг шахахад дотор бачуурч оволзоно Эр, эм болж энд төрмөөр байна гээд хүсэлдээ төрөөгүй Энэ ертөнцөд өөрийн мэдэлгүй мэндэлж Өөртэйгөө, хэн бүртэй цуг оршин тогтнож ядаж байхад Ядаж урам өгч, дуугүй байж чадахгүй бол Ядахдаа холдоод өөрийн амьдралтай болж болохгүй юм уу

Хүмүүсээ гэж

Өөрийнхөө талаар хүмүүсээс юу гэж боддогийг нь асууж байсан уу. Тэгэх үед хүмүүс нээрээ өөр шүү гэдэг бодлыг минь бататгаж өгөөд байх шиг. Бүгд өөрийн гэсэн ертөнцтэй, гэхдээ тэд бүгд нэг л зүйлийг хүсдэг. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, өөрийн гэсэн орон зайг хүсдэг. Өөрийгөө хүндлүүлэх гэсэн эрмэлзэл. Гэхдээ энэ хүндлэлийг яаж олж авах нь хүн бүрийн хувьд өөр байдаг. Нэг нь эелдэг зан хүсэхдээ эелдэг дотно зангаар харьцахад нөгөө нь шударга байдал хүсэх гэж хатуу чангаар харьцах. Үгээр ойлгуулах, хүчээр зандрах, өөрийгөө хэр хүчтэйг харуулах, бусадтай өөрийгөө харьцуулах, халамж нэхэх, гоморхох, уурлах гээд энэ бүгд л зүгээр л анхаарал татах, өөрийн гэсэн орон зайгаа мэдрүүлэх гэсэн хүслийн нэг хэсэг биш гэж үү? Үүний хариуд нь түүнийг ойлгож халамжлах хүн байгаа ч би лав тэр хүн нь биш.

Аавын эрх охин

Та нар аавтайгаа хамт жолооны курст суугаад, жолооны шалгалт өгч үзэж байсан уу. Тэгээд 2уулаа нэгээрээ тэнцэж үзэж байсан уу. Би тэгж үзсэн. Бодохоор л нүүрэнд мишээл тодроод ирдэг сайхан дурсамжуудын минь нэг. Би их муу сурагч байсан шүү. Аав минь харин маш онц сурагч. Дандаа дүрмийн хичээлдээ суугаад, өглөө эртлэн босч дүрмээ хардаг байсан. Намайг тэгж хичээл номоо хийгээрэй гээд үлгэрлэхийн тулд тэгдэг байсан уу гэхээр бас аав дандаа л өглөө эрт ном хараад л суудаг заншилтай. Хамгийн инээдтэй нь би аавтай хамт шалтгалтаа өгөөгүй бол тэнцэхгүй байсан байхаа. Би яг дүрмийн шалгалтаа өгөхийн өмнө иргэний үнэмлэхээ мартсанаа мэдлээ. Ээж шалгалтын газар хүртэл ирж өгч байсан гэхээр бараг л гэрээрээ жолооны шалгалт өгсөн гэхэд хэлсдэхгүй байгаа биз. Хаха Дром-оо тэнцээд гараад ирэх хүртэл аав минь бараг л сэтгэлээрээ миний өмнөөс шалгалт өгч байна аа. Тэр царайны хувирал, үйл хөдлөл нь гээд. Намайг тэнцээд гараад ирсэн гэхэд яг л өөрөө тэнцчихсэн мэт баярлаж байсан.

Top Career 2017-н тайлагнал

2017 оны 7 сарын 1-нд гадаад оюутнуудад зориулсан Top Career 2017-т оролцоод ирлээ. Энэхүү газарт 20-д гаруй компани ирсэн байсан бөгөөд би 5-д компанийн танилцуулга дээр сууж амжсан. 1) 日立物流ソフトウェア株式会社 (Hitachi групп-н харьяа) Логистикс буюу  тээвэрлэлтийн компани бөгөөд системийн инженер болон борлуулалтын ажилтан авна. Энэ жил 20-д ажилтан авах бөгөөд цалин нь 209000 еэн (их сургууль төгсөгчдөд) 217800 еэн (мастерийн зэрэгтэй) 187500 еэн (мэргэжлийн сургууль төгсөгчдөд). Хамгийн эхний ярилцлага нь 7 сарын 6-нд бөгөөд mynavi-р бүртгүүлж 2 шат дамжлагатай ярилцлага өгнө. https://job.mynavi.jp/18/pc/search/corp54394/outline.html 2) リングロー株式会社  持ってない уриан доор ажилладаг энэхүү компани нь хуучин компьютер-г өөр улсад борлуулдаг бөгөөд тус компани нь япон хэлний ярианы мэдлэгтай ажилчдыг хайж байгаа. (япон хэлний төвшин хэрэггүй) 7 сарын 13-н болон 24-нд компаний тухай танилцуулга болох бөгөөд тус компаниийн https://www.ringrow.co.jp/recruit/entry -н хаяглуу холбогдож хуудсыг бө...